x

Цахилгааны сааталгүй өвлийг давахын тулд шаардлагагүй гэрлээ унтраана

Манай улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан учраас цахилгааны найдвартай, тогтвортой хангахын тулд хэмнэх шаардлагатай болоод байна. 

Иймд мэргэжлийн байгууллагуудаас энэ өвлийг эрсдэлгүй давахын тулд 17:00-22:00 цагуудад тогоо хэмнэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалаад байгаа билээ. Яагаад ийм байдалд ороод байгаа талаар албаны хүмүүсээс тодрууллаа. 

"Цахилгаан станцад гэмтэл гарахад түүнийг нөхөж явуулах нөөц байхгүй"

Дулааны III цахилгаан станцын үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд:

-"2023-2024 оны өвлийн бэлтгэл ажил бүрэн дууссан. Өвлийн их ачаалалдаа ороод явж байна. Аливаа эрчим хүчний системд хүний дархлааны системтэй адил тогтворжилт буюу системд гарсан гэмтлийг эсэргүүцэх чадвар байх ёстой. Энэ тогтворжилтыг хангахын тулд цахилгаан станцыг бүрэн хүчин чадлаар нь тултал ажиллуулж болохгүй. Тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой. 

Гэтэл өнөөдрийн байдлаар цахилгаан станцад гэмтэл гараад зогсоож засварлах шаардлага гарах юм бол түүнийг нөхөж явуулах нөөц алга. Иймд эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай барьж ашиглалтад оруулах, ажиллаж байгаа цахилгаан станцууд эх үүсвэрээ өргөтгөж шинэчлэлт хийх шаардлага тулгарч байна.

Шаардлагагүй гэрлээ унтраах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ салгах зэрэг энгийн үйлдлийг оргил ачааллын үед олон мянган хэрэглэгч хийж чадвал бодитой хэмнэлт, үр дүн гарч энэ өвөл цахилгааны сааталгүй байх боломж бүрдэнэ" гэв. 

"17:00-22:00 цагт цахилгааны хэрэглээ тулдаг учраас зарим хэсэгт хязгаарлалт хийх тохиолдлууд байдаг"

Диспетчерийн үндэсний төв ТӨХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатараас зарим хэсгээр шөнө оройн цагаар тог хязгаарлах тохиолдол байгаа эсэх талаар тодруулжээ. 

Тэрбээр "Зарим хэсэгт доголдол саатал гарсны улмаас тоггүй болохыг үгүйсгэхгүй. Тэр бүрийг хязгаарлалт хийж байна гэж ойлгож болохгүй. Энэ тохиолдолд яаралтай гэмтлийг засаж иргэдийн цахилгаан хангамжийг хангаж ажиллаж байгаа.

Одоохондоо ачааллаас үүдэж цахилгаангүй болсон тохиолдол харьцангуй бага байна. Гэхдээ хэрэглээ огцом өссөн буюу гарцаагүй тохиолдолд найдвартай хангахын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт, бууруулалт хийх арга хэмжээг авдаг.

Ерөнхийдөө 17:00-22:00 цагаас бусад цагт цахилгаан тасалдахыг гэмтэл гэж ойлгох хэрэгтэй. Харин яг энэ цагуудад хэрэглээ тулсан учраас хязгаарлалт хийх тохиолдлууд байдаг. Цаашид нийтээр хязгаарлалт хийх эрсдэл байгаа. Станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа учраас гэмтэл гарахыг үгүйсгэхгүй" гэв.  

Тогоо тохируулъя гэдэг нь тогоо салгахыг хэлээгүй. Зөв зохистой, ухаалаг хэрэглээтэй байхыг л уриалж байгаа юм гэдгийг албаныхан онцолж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 30 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 52 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 33 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 44 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 50 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 19 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 31 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 45 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 52 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 21 цаг 58 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 19 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top