x

Уушгины хатгаа үүсгэдэг амьсгалын замын шинэ халдварт өвчин бүртгэгдээгүйг БНХАУ мэдээлсэн

ХӨСҮТ-өөс БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй иргэд, өвчлөлийн талаар мэдээлэв.

Өнөөдрийн /2023.11.28/ байдлаар ХӨСҮТ-ийн хэмжээнд нийт 449 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 102 тохиолдол нь томуу төст өвчин, хатгаа эзэлж байна. Мөн ковид вирусийн шалтгаант өвчний 19 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс гадна салхин цэцэг өвчний хавдар ихсэж байгаатай холбоотой 72 үйлчлүүлэгч байгаа. Томуу өвчний ихэвчлэн илрэх шинж тэмдэг нь богино хугацаанд өндөр халуурах, хоолой өвдөж, бачуурах болон хордлогын шинж тэмдгүүд илэрч байна гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа:

-"БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг манай улсын хойд хэсгийн бүс нутгуудад уушгины хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэсэн мэдээллийг дэлхий нийтэд өгсөн. Арваннэгдүгээр сарын 21-нд БНХАУ-аас дэлхий нийт нэмэлт тодруулга хүссэн. 23-нд ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгадаа БНХАУ-д микоплазм (mycoplasma)-ын шалтгаант хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн гэсэн. Түүнчлэн улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусийн халдвар, КОВИД-19-ийн халдвар зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдвар зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн байна.

Шалтгааны хувьд БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. 

Микоплазм шалтгаантай хатгаа нь нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Тэгэхээр одоогийн байдлаар уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэдэг мэдээлэл өгч байна. Зарим улс оронд жилийн дөрвөн улирал бүртгэгддэг.

Микоплазмын шалтгаантай хатгааны хувьд амьсгалын замын шинж тэмдгүүд илэрдэг, харьцангуй хатгаа болж өвддөг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл юм. 

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн.

  1. Энэ сарын 24-ний түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээгээр "дунд" эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан.
  2. Дунд эрсдэлтэй үед явцын эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай тул 27-ны өдөр хийсэн. БНХАУ-д мэдээлэгдсэн зүйл нь Монгол Улсын нийгэм, эрүүл мэндийн байдалд хэр эрсдэлтэй вэ гэдэг асуултад хариулах үнэлгээг хийхэд өчигдөр "дунд" гэсэн дүгнэлт гарсан. 

Дунд эрсдэлтэй үед авах хариу арга хэмжээний хувьд:

  • Тандалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна
  • Нөхцөл байдалд тогтмол хяналт тавина. 
  • БНХАУ-аас өгсөн мэдээллийг цаг тухайд нь өгнө.

Микоплазм шалтгаант уушгины хатгааг PCR шинжилгээгээр оношилдог. Монгол Улсын хувьд PCR шинжилгээ улсын хэмжээнд сайжирсан тул оношилгооны хувьд чадавхтай. 

Шинж тэмдэг: Бусад амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна. 

БНХАУ руу буюу хилээр зорчих нь нээлттэй. Ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 50 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 16 цаг 12 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 53 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 18 цаг 3 мин Энгийнийг ухаалгаар 18 цаг 10 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 39 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 51 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 21 цаг 5 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 21 цаг 12 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 18 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 39 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top