Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 25-ны өдөр шилжүүлсэн юм.
Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай тул прокурорт буцаасан хэмээн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.