Хэнтий аймгийн Галшар сумын нутагт энэ сарын 22-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч явсан 53 настай иргэний цогцсыг олсон харамсалтай явдал болжээ.
ОБЕГ-аас мэдээлснээр уг иргэнийг сураггүй болсон дуудлагыг арваннэгдүгээр сарын 25-нд хүлээн авсан байна. Эрлийн багийнхан гэрээс нь 800 метрийн зайтай газраас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иймд архи, дарснаас татгалзах, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг ганцааранг нь явуулахгүй байж эрсдэлээс сэргийлэх, гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөлөө.