Хуучин Драгоноос зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх автобусны чиглэлийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тодруулбал,
-
Улаанбаатар- Дархан-Уул-Улаанбаатар
-
Улаанбаатар-Орхон-Улаанбаатар чиглэлийн автобус арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн хуучин Драгоноос зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
Өнгөрсөн наймдугаар сард Драгоны авто вокзалыг Толгойтын зам дагуух Номин худалдааны төв рүү нүүлгэж байв. Гэвч зарим чиглэлийн үйлчилгээг буцаагаад Драгон төв рүү шилжүүлж байгаа юм.