Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг бөгөөд нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг байна. Өвлийн улиралд тэдний ажил 04:00 цагаас эхэлдэг ба нэг м.кв талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг аж.
Энэ үнэлгээг нэмэхээр болсон байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл нэг м.кв талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэв.