x

Монгол Улсын иргэн бүрд 2 га газар үнэ төлбөргүй олгоно гэдэг зөв санаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчидтай өглөөний уулзалт хийв. Энэ үеэр Танхимын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ш.Дэмбэрэл “Иргэн бүрд 2 га газар үнэгүй олгоё” гэх саналыг дэвшүүлэв. Энэ нь цаг үеэр олсон, зөв санал байна. Өнөөдөр нэг хүнд ногдох газрын хэмжээгээр Монгол Улс Дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Газар нутгийн хэмжээгээрээ 18-дугаарт (1,565,116 мкв талбайтай) жагсаж байна. Бид ердөө гурван саяулаа ч талаас илүү хувь нь нийслэл хот дахь дөрвөн уулынхаа дунд шавж, зай завсаргүй чихцэлдэж амьдардаг. Нэг хүнд ногдох газрын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт жагсдаг хэрнээ алга дарам газарт шавааралдаж, утаа тортогтой зууралдаж стресстэй амьдарч байгаа нь аль ч талаасаа яаж ч харсан зохицуулалт хэрэгтэй байна. Өргөн уудам тал нутаг, онгон дагшин байгальдаа тархаж эрх чөлөөтэй, дураараа амьдрах хэрэгтэй байна.

Үүний тулд иргэн бүрд 2 га газар үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зөв гарц гаргалгаа. Эзэмшсэн газраа ойжуулах нөхцөлтэй бол 5 га-г өгсөн ч болно. Зүгээр л зэлүүд тал хээрийн бүсээ иргэн бүрд өмчлүүлж эргэлтэд оруулж ашиглах цаг нь болсон байна. Ах, дүү, хүргэн, бэр 10-уулаа нийлээд тус бүртээ 2 га газраа авахад 20 га газартай болно. 20 га газраа гадна, дотнын хөрөнгө оруулагчдад худалдалгүй түрээслээд амьдрах хэрэгтэй. Говийн бүсэд газар өмчилсөн бол хүлэмж бариад ногоо тариалахад нэн тохиромжтой. Гүний худгаар усалгааны асуудлаа шийдэхэд дулаан уур амьсгалтай орчинд хүнсний ногоо тохиромжтойг агрономчид ч зөвлөдөг. Төрөл бүрийн нарийн ногоо, жимс ч тариалах боломжтой. Ийм жишиг Ховд аймгийн Булган суманд байдаг. Иргэддээ ногоо тариалах талбайг нь эзэмшүүлдэг. Иргэд нь аймгийн хэмжээнд хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангадаг.

Хангай, тал хээрийн бүсэд бол эрчимжсэн мал ахуй, хадлангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Үүнийгээ түрээслэх эсэх нь хувь хүний асуудал. Гадаадуудад зоригтой түрээслэх хэрэгтэй. Харин худалдаж болдоггүйг бид Хамас, Палестины нэн шинэ түүхээс харж байна. Тэд изриалчуудад газраа өндөр үнэ хүргэж зарсаар байгаад одоо өөрийн гэсэн газар бараг байхгүй болсон юм билээ шүү дээ. Хэдүүлээ нийлж газар авчихаад түүнийгээ гадаадуудад өндөр үнээр түрээслээд жаргаад хэвтэж байхад буруу юу байх вэ. Харин газрын хэвлий бол тэртээ тэргүй төрийн мэдлийнх учир юу гэж л ухаж төнхөөд ашигт малтмал эрж хайгаад байх вэ дээ. Түрээсэлсэн бол үнийг нь унагахгүй байх гэх мэт асуудлууд нь дараагийнх.

Иргэдэд газар эзэмшүүлж эргэлтэд оруулдаг жишигт манайх эхнээсээ шилжээд явж байна. Үүний тод жишээ Сэлэнгэ аймгийн Орхон суманд бий. Орхон сумын захиргаанаас иргэдэд хадлангийн талбайг гэрээ байгуулж тодорхой хугацаанд эзэмшүүлдэг. Нэг бүлд ойролцоогоор хадлангийн 50 га талбайг 10 жилээр өмчлүүлнэ. 50 га талбайгаас нэг жилд хамгийн багаар тооцоолоход 10000 боодол өвс хураадаг. Малчид хангалттай хүрэлцээтэйгээр хувьдаа нөөцлөөд илүү гарсныг нь борлуулдаг. Боодол өвсийг газар дээрээс нь 6000 төгрөгөөр зарна. 10000 боодлоос 4000-ыг нь хувьдаа нөөцлөөд үлдсэнийг нь борлуулахад 36 сая төгрөг олно.Үүнээсээ зардлаа хасахад 20 гаруй сая төгрөгийн цэвэр ашиг олдог. Хамгийн багаар бодож үзэхэд л ийм. Сумын зүгээс малчдадаа газрыг нь эзэмшүүлж орлого олох боломжийг нь нээж өгдөг ийм бодит жишээ хотоос холгүй, 200-аадхан км-ийн зайд л байна.

Үүнийг дагаад ажлын байр ч гараад ирдэг юм билээ. Малчдын хадлангийн талбайд ажиллахад нэг өдрийн цалин нь 100 мянган төгрөг. Хуучных шиг бухал чирж, нуруу шиддэг ажил энд байхгүй. Хадлангийн талбайд боосон өвсийг бөөгнүүлж зөөгөөд л ийм цалин авдаг. Орхон сумын захын малчин айл л ийм хэмжээний цалин өгөөд ажиллуулах боломжтой. Хадлангийн газар өмчилсөн захын айл ийм боломжтой. Малчин өрхүүд газар өмчлөхөд тэгж их явдал чирэгдэл болдоггүй юм байна. 50 га газар өмчлөхөд сумын захиргаандаа 400

гаруй мянган төгрөг тушаана. Нэмээд жил бүр 50 боодол өвс сумандаа өгдөг.

Энд дан ганц хадлан ч биш тариа, ногооны талбайг мөн л сумын захиргаанаас иргэдэд хугацаатай өмчлүүлдэг. Энэ нь хадлангаас ч илүү ашигтай. Сумын иргэдийг ажлын байраар хангаж өгдөг гол улс нь тариа, ногооны аж ахуй эрхлэгчид.

Орхон сумынхан өргөн уудам газар нутгаа ингэж ашиглаад элбэг хангалуун амьдарч байна. Тэд газраа ухаж сэндийчилгүй хадлангаа хадаж, тариа хураагаад л дутагдаж гачигдах юмгүй сайхан амьдарч байгаа юм. Хажуугаар нь сумын төвийн иргэдээ ажлын байраар хангачихна. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар нь ч сайн. Нийслэлийн гэр хорооллынх шиг өрийн дэвтэртэй дэлгүүр тэнд байдаггүй юм билээ. Ерөнхийдөө төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилгүйдэлтэй тэмцдэг Өмнөд Монголын жишиг Орхон суманд амжилттай хэрэгжиж байна лээ. ААН-үүд нь үйл ажиллагаагаа тэлээд л илүү олон хүн цалинжуулаад явдаг. Ийм жишгээр л өрх бүр орлоготой залгадаг. Тогтмол орлоготой тул хүүхдийнхээ боловсролд ч онцгой анхаардаг. Малчин айлуудаар нь ороход ч сайхан тухтай, дутагдаж гачигдах зүйлгүй амар амгалан аж төрж байна лээ.

Төрөөс иргэн бүрд газар өмчлүүлж өрх бүр орлоготой амьдарч байгаа ийм жишгийг эх орны дөрвөн зүг найман зовхист хэрэгжүүлье. Дөрвөн уулын дунд зай завсаргүй шавж өрнөөс өрний хооронд стресстэж амьдардаг энэ утгагүй хэв маягаа энд нь үлдээх цаг болж. Хотоос гадагш иргэн бүрд газар эзэмшүүлж энэ их төвлөрлийг сааруулъя. Цэлгэр уудам тал нутгаа ингэж эргэлтэд оруулъя. Хотоос холдох тусам хоёр биш дөрөв, найман, арван зургаан га гэх мэтээр км тутамд газар нь томордог байвал бүүр сайн. Тэрийгээ диваажин болгох санхүүгийн тусламжийг нь олон жилийн хугацаатай зээлэх хэрэгтэй. Бас зам цахилгаан гэх зэрэг дэд бүтцийг нь шийдэж өгөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг иймэрхүү маягаар шийдээд өгөхөд хотын түгжрэл, утаа гэх зүйл хар аяндаа алга болно. Монгол даяар фермер, жижиг аж ахуй хөгжсөн, хүн бүр мөнгө хийх гэж гүйлдсэн диваажин бий болно. Нүүгэлтсэн утаанд дунд уралдаж амьдардаг үзэгдлээ халж эрүүл, цэвэр агаарт аж ахуй эрхэлж амьдаръя. Эрүүл мэнд, эдийн засгаа ингэж хамгаалах боломж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 29 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 29 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 16 цаг 58 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 27 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 34 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 43 мин 1968 оны Чехословакийн хавар 18 цаг 11 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 25 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 19 цаг 59 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 20 цаг 8 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 29 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 19 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 29 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 8 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top