Өнөөдрөөс эхлэн "Өвлийн идэш-2023" махны өргөтгөсөн худалдаа 11 байршилд зохион байгуулагдана. Махны өргөтгөсөн худалдаа арванхоёрдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд гараас гарт буюу малчид дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд мах худалдах юм байна.
Мах худалдаалах цэгүүд:
-
Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
-
Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар
-
Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий
-
Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд Өвөрхангай, Төв,
-
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс,
-
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
-
Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь
-
Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
-
Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Долоон буудал Хандгайт 30 дугаар гудамж
-
Налайх дүүргийн Налайх зах Дорнод, Говьсүмбэр
-
Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн /Бүх аймгууд/
Сэтгэгдэл (1)