Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох удирдлагуудын хамт өнөөдөр дүүргийн 2024 оны төсвийн төслийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаад өргөн барилаа.
Дүүргийн төсвийн төсөлд:
-
Баянгол дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай,
-
Баянгол дүүргийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай,
-
Баянгол дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг тус тус тусгасан юм.