x

М.Нарантуяа: Орчлон сургуулийн хүүхдүүд ээж, аав нь хэр орлоготойгоор, амьдардаг хорооллоор нь нэгнээ ялгаварлаж, дээрэлхдэг

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар өөрин хүүд тулгарч байгаа бодит жишээг дуучин Нара буюу М.Нарантуяа өчигдөр цахим хуудсанд мэдээлсэн билээ. 

Тэрээр "Энэ Орчлон гээд сургуульд юу болоод байдаг юм бэ. Энэ сургуулиас л намайг шилжүүлээд өг гэнэ. Надад камер зүүлттэй байдаг бол та намайг ямар байдгийг бүгдийг нь мэдэх байсан даанч та надад итгэхгүй гэх юм. Хэнээс болоод шилжмээр байна гэхэд нэг хүүхдээс болж шилжмээр байгаа бол тэр хүүхэд л шилжих ёстой гэтэл бүр уйлаад олон хүүхэд намайг байнга дээрэлхдэг гэнэ" хэмээн бичсэн юм.

Харин өнөөдөр тэрээр Орчлон сургууль дээр очиж, удирдлагуудтай нь уулзжээ.

Мөн шууд дамжуулалтаар үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарласан юм. 

Дуучин М.Нарантуяа "16 минутын турш гурван үе зодолджээ. Миний хүү нэлээд зодуулж. Гэхдээ өчигдрийн асуудал бол зөвхөн энэ зодооноос болоогүй. Ангид нь нийлж байгаад "Чи аавгүй", "Чиний ээж тарган" гэж хүүг минь сэтгэл санааны дарамтад оруулж байна. 

Хүүхэд бүр цэвэр ариун байдаг ч тэдний хажууд хэн, юу ярьж, зүрх сэтгэлийг хордуулна яг тийм болдог. 

Өчигдөр цээжинд нь бугласан бүхнээ гаргаад енгэнэтэл уйлж байгаа хүүхдээ хараад маш их дургүй хүрсэн. Гэхдээ тэглээ гээд би хүний хүүхдийг очиж алгадаж унагааж, эцэг эхийг нь дуудаж, сургууль дүүрэн орилж хашхирна гэж зарим хүн бодсон байх. Би тийм хүн биш" гэв.

Мөн тэрбээр зодоон хийсэн асуудлыг шийдэж болох ч удаа дараа хүүхдийг нь сэтгэл зүйгээр тоглодог, байнга "roast" хийдэг, эцэг эхийнх нь байгаа, байхгүй тухай ярьдаг, арьсны өнгөөр ялгадаг хүүхдүүд илүү хорон байгааг яриандаа онцолж байлаа. "Энэ хүүхдүүд ирж цохиж, хамраас нь цус гаргаагүй ч өдөр бүр энэ сургуулиас шилжих юм сан гэж бодтол нь байлгаж байгаа тэр хүүхдүүд хамгийн зэвүүн. Гэхдээ хүүхдүүдийн асуудлын учрыг олж болно. Засаж залруулж болно. Бүлэглэж дээрэлхэж байгаа хүүхдүүдийн аав, ээж нь ухаалаг хүмүүс бол зөв залаад хэнийг ч том эрсдэлд орохоос сэргийлж чадна" хэмээж байсан юм. 

Түүнчлэн өөрөөс нь өөр байсны төлөө доромжилдог, гутаадаг, сэтгэл санаа, амьдрах итгэл, өөртөө итгэх итгэлийг нь мохоодог энэ үзэгдлийг одоо зогсоохгүй бол бидний хүүхдүүд тэсэж, давж чадахгүй гэдгийг ч тодотгож байлаа. 

Дуучин бүсгүй хэлэхдээ "Та нар хүүхдүүдээсээ асуугаад үзээрэй. Сургуульдаа сэтгэл хангалуун байна уу, ямар нэг сэтгэл гонсойлгодог зүйл бий юу, цохиод авахгүй ч гэлээ мессэжээр ч юм уу доромжлоод байна уу гэдгийг. Монгол хүүхдүүд ээж, аав нь хэдэн төгрөгийн орлоготойгоор, тэр бүү хэл амьдардаг хорооллоороо хүртэл "bully"-ддэг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ийм байдлыг одоо засаж залруулахгүй бол болохгүй нь" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Нар (172.69.45.143)
    Хувийн сургууль хамгийн муу сургууль би хүүхдээ явуулж үзсэн эд нар зөвхөн мөнгө хөөсөн ноход байдаг Очоод уулзахаар танай хүүхэд сайн гээд цаасан малгай өмсүүлдэг юм билээ
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Улсын сургууль ч ийм байдаг. Миний охиныг бас чи аавгүй, ээж чинь хөгшин хаг гэж доромжилсон байдаг. Чиний аав чинь хэзээ байхгүй болохыг чи мэдэхгүй шүү. Маргааш ч байхгүй болж, чи бас аавгүй болох ч юм бил үү гэж хэл гэж хэлээд явуулсан. Дахин тэгж доромжлохгүй гэсэн.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Chamin chuluun (172.69.45.145)
    Tiimvv hvvhedeesee asuuj vzii hvvheseeshee asuuj bgai ym bna
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Цэцэг (172.69.252.157)
    Орчлон сургуулийн сургалт маш муу шүү. Хятал хэл 00. Ер нь маш муу сургууль. Багш нар нь хүүхдүүдээсээ айдаг ийм тэнэг сургууль
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.154)
    Худ худ
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Би (172.69.252.155)
    Ер нь яах гэж орчлон сургуульд оруулсан юм бэ .!зөвхөн амбиц хөөсөн эцэг эхчүүдийн золиос болсон хүүхдүүд тэнд бдаг гэж ярьдөг шдэ. Хүүхдээ жирийн сургуульд оруулаад сайн багш гэрээр хөлсөл хүүхдэд чинь л хэрэгтэй
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
    • Улсын сургуульд булли ихтэй.Манай хүүхэд хичээлдээ их сайн.Тэгсэн чинь чи ганцаараа даалгавар хийж үзүүллээ,чамаас болж бид нар F авлаа, даалгавар хичээлээс өөр юм мэддэггүй бот гэж юм болгон дээр доош дарах гэж үздэг бсан.Бүр зураг бичлэгэнд ч оруулахгүй аньдаг бсан даа.Тэгээд хувийнх руу шилжсэн.Одоо дажгүй байгаа
      2023 оны 11 сарын 24
  • З (172.69.252.154)
    Орчлон сургуульд хүүхдээ битгий оруул. Ёс зүйн хүмүүуил заадаггүй юм бна. Хойшид анхаармаар юм бна шүү.
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • үнэн (172.69.252.157)
    Нараа мэтийн нэг их мундаг санаатай авгай нар хэдэн эрэгтэй хүүхдийг "Гомо" болгож санаагаа амраах санаатай, хүүхэд нь эр хүн шиг мөртлөө "эмэгтэй" зан ааштай ,сайхан Гомо гарч ирэх юм шиг байгаан
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
    • Үнэнээ ч хат даа
      Ухаан муутайгаа бусдаас нууж амьдрах хэцүү байдаг байхдаа. Ингээд ч болтугай эргүү гэдгээ илэрхийлж тайвширдаг байхдаа өрөвдөлтэй амьтан
      2023 оны 11 сарын 24
    • Мал минь зайлаач өөрөө арай тэр хүүхдүүдийнхэн эцэг эх ах эгч юм биш бизээ.Нүүрээ ил гаргаж чадахгүй чам мэтийн юмнууд өсгөсөн үр хүүхэд нь хүчирхийлэгч болж бгам шүү дээ.
      2023 оны 11 сарын 24
    • зочин
      тэнэгтээрэй алуурчин яргачин бснаас гомо бсан нь дээр
      2023 оны 11 сарын 24
    • Би
      Чи л тийм байхдаа
      2023 оны 11 сарын 24
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 18 цаг 34 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 18 цаг 56 мин 1924 оны Үндсэн хууль 20 цаг 37 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 20 цаг 47 мин Энгийнийг ухаалгаар 20 цаг 54 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 22 цаг 23 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 23 цаг 35 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 23 цаг 49 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 23 цаг 56 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top