x

Барилгын суурийг хэтрүүлж ухсан компанид хашаагаа эргүүлэн татах үүрэг өглөө

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Фүжи Девелопмент” ХХК архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргасан.

Уг асуудалтай холбогдуулан өчигдөр /2023.11.21/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа.

“Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг ашиглалтад оруулаад буй. Өдгөө Нэхмэлийн шарын долдугаар байр буюу гурван давхар хуучин орон сууцны дахин төлөвлөлт дээр ажиллаж байгаа. Тус байр нь 33 оршин суугчтай байснаас 22–ыг нь өмнө нь ашиглалтад оруулсан барилгуудад оруулжээ. Үлдсэн 11 оршин суугч нь нэг давхартаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг байв.

"УРСДАГ ШАТ, ЛИФТ ХИЙХИЙН ТУЛД ЗААВАЛ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ"

зураг

"Фүжи Девелопмент" ХХК-ийн захирал Н.Мөнхбаяр “Хуучин байр нь 64 метр урттай, өргөтгөлтэйгөө нийлээд 15 метр өргөнтэй, гурван давхар барилга байсан. Бид тус барилгыг буулгаж, хоёр давхар 292 машины далд зогсоол, 70 машины ил  зогсоолтой, дөрвөн давхар үйлчилгээний зориулалттай барилга болгохоор төлөвлөсөн. Энэ 15 метрийн өргөнтэй байранд гарааш төлөвлөх боломжгүй. Мөн урсдаг шат, лифт хийхийн тулд заавал нийтийн эзэмшлийн талбай гаргах шаардлагатай.

Гэтэл 64 метр урттай байрыг 44 метр болгож богиносгох үүрэг өгсөн. Хэрэв ингэж богиносговол нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол, гарааш, лифтгүй болно гэсэн үг. 15 метрийн өргөнтэй байранд гарааш хийвэл 12 метр нь зорчих хэсэг болно. Тиймээс машин зогсох боломжгүй. Бид нийтийн эзэмшлийн талбай, лифт, аваарын шатны хонгил хийхийн тулд өргөнийг нь таван метрээр сунгах хүсэлт гаргасан. Гэтэл одоо болтол холбогдох байгууллагуудаас шийдвэр, хариу өгөхгүй байгаа” гэв.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Фүжи Девелопмент” ХХК-ийн хариуцаж байгаа дахин төлөвлөлтийн барилгад инженерийн дэд бүтцийн шугам өртөж байгаа тул барилгын уртаас 20 метр хасах шаардлага үүссэн. Тус компани барилгажих төслийн дагуу барилгын тухайлсан зургийг хийхдээ заасан хэмжээнд тохируулан хийх ёстой. Компанийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай гаргана гэж байгаа боловч анх батлагдсан барилгажилтын төсөлтэй уялдахгүй байгаа тул Хот байгуулалт хөгжлийн газраас тухайлсан зөвшөөрлийг олгоогүй” хэмээлээ.

Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагуудаас тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байна.

Тодруулбал, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан. Мөн тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй хэмээн удирдлагууд хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Уг барилгыг буулгаж, шинээр дахин төлөвлө гэж танай компанид хүчээр тулгаагүй. Тиймээс нийслэлийн бодлого, шийдвэртэй уялдах ёстой. Хан-Уул дүүргийн ЗДТГ, НИТХ-ын төлөөлөгчид, Хот байгуулалт, хөгжлийн газар болон "Фүжи Девелопмент" ХХК-ийн төлөөллүүд зураг төслөө дахин хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Зөвшилцсөний үндсэн дээр хууль ёсны дагуу ажлаа эхлүүлэх ёстой. “Барилга барьчхаад дараа нь зөвшөөрлөө гаргуулчихна” гэсэн ёс бус ойлголтоо аж ахуйн нэгжүүд болих хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс "Фүжи Девелопмент" ХХК-ийг нэн даруй илүү татсан хашаагаа эргүүлэн татаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 18 цаг 44 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 19 цаг 6 мин 1924 оны Үндсэн хууль 20 цаг 47 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 20 цаг 57 мин Энгийнийг ухаалгаар 21 цаг 4 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 22 цаг 33 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 23 цаг 45 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 23 цаг 59 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top