x

Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төвийг байгуулахаар боллоо.

Энэ ажлын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан хорооны анхдугаар хурлыг өнөөдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд /2023.11.20/ зохион байгууллаа. Хурлаар Монгол орны ховор металлын нөөц, хэтийн төлөв, Монгол Улсын чухал ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлээрх хамтарсан төсөл, чухал ашигт малтмалын салбар дах БНСУ, Монгол улсын хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа, чухал ашигт малтмалын салбарын БНСУ, МУ-ын R&D хамтын ажиллагааны чиглэл “Ховор металлын хамтын ажиллагааны хамтарсан хороо”-ны үйл ажиллагааг хэлэлцэв.

Хамтарсан хорооны хуралд БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний Орлогч сайд И Ху Хёнь (Hohyeon Lee), Гадаад харилцааны яамны Эрчим хүч, шинжлэх ухаан, гадаад  харилцааны хэлтсийн дарга Пак Сэ А, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Нүүрс, ашигт малтмалын албаны дарга Dae-hwan Jung, КОМИР-ын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Чой Сын Жинь, КИГАМ-ын дэд ерөнхийлөгч Ким Сэ Жүн, KИАТ-ын Аж үйлдвэрийн технологийн ХАЁТ-ын асуудал эрхэлсэн захирал Им Бён Хёг, Солонгосын эрчим хүчний технологийн үнэлгээний төвийн (KETEP) Эрчим хүчний дэд бүтэц аж үйлдвэрийн ерөнхий газрын дарга Ки Сон Ёоб болон бусад албаны төлөөлөл, Монголын талаас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын төлөөлөл оролцож, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах хамтарсан судалгааны төвийн төслийн талбайд ажиллалаа.

БНСУ-ын "Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)"-ийн санхүүжилтээр, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яам (MOTIE) болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байгаа "Ховор металлд нэмүү өртөг шингээх, эргэлтэд оруулахад зориулсан Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төсөл"-ийн анхны сургалтыг өнгөрөгч сард зохион байгуулсан.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах тус төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ ажиллаж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 1 цаг 36 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2 цаг 4 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2 цаг 12 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2 цаг 21 мин 1968 оны Чехословакийн хавар 2 цаг 49 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 3 цаг 3 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 4 цаг 37 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 4 цаг 46 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 5 цаг 7 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 5 цаг 57 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 6 цаг 7 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 46 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top