x

Түгжрэл асуудал биш боллоо, утаагаа яах вэ?

Өчигдөр Төрийн ордонд хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар утааны асуудлыг авч хэлэлцжээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн утааг бууруулахад зориулж 28,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт шилжүүлсэн гэв. БОАЖЯ, ЭХЯ-ыг нэгтгэсэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог татан буулгаснаар БОАЖ-ын сайдын багцад байсан 28,5 тэрбумыг нийслэлийн төсөв рүү шилжүүлж байгаа юм байна.

Шударгаар хэлбэл, цаашид агаарын бохирдолтой тэмцэх нь ямар ч үр дүнгүй, “Кихот ноён салхин тээрэмтэй тэмцсэн”-ээс ялгаагүй боллоо гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрсөн бололтой.

Харин хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулсан дээрх төсвөөр 80 мянган өрхөд “утаагүй” буюу давхар шүүлтүүртэй зуух тараахаар болсныг хотын даргын орлогч О.Номичимэг намын бүлгийн хурлын дараа мэдээлэв.

Мөн өнгөрсөн удаад олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл дэгдээгээд байсан “түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүс бий болгох” асуудлаар хотын дарга шийдвэрээ нэгэнт гаргасан бололтой юм. Төлбөртэй бүсүүдийн байршлыг гаргаад, төлбөргүй зогсоол хийх ажил хэдийн эхэлсэн, төсөв мөнгө нь хуваарилагдаад явж байгаа юм байна.

Ингэхэд түгжрэл нэгдүгээр асуудал биш болсон гэдгийг Х.Нямбаатар дарга одоо хэр нь мэдээгүй яваа нь гачлантай. Хэдэн хүн үхэж байж мэдэх ёстойг бүү мэд. Эрх биш маньтайгаа нэг агаараар амьсгалдаг байлгүй гэтэл үгүй бололтой. Мордохын хазгай гэдэг л болж байна.

Хазгай гишгэсэн нь ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг сайдын суудлаас буулгаж, хотын даргаар томилсон үеэс эхэлсэн юм. Анхнаасаа “Дунд шатны авилгыг буулуулах” гэдэг “том” даалгавартай ирсэн хотын даргад агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах гэх мэт “жижиг” асуудлуудаар ямар ч ойлголт, бодлого, төлөвлөлт байсангүй. Ядаж утаагүй тулш чинь яагаад утаа үйлдвэрлээд эхэлчихэв? Иргэд яагаад бөөн бөөнөөрөө угаартаж үхээд байна вэ? гэдэгт хариулт байхгүй, судалгаа шинжилгээ хийгээгүй. Өмнөх хорин жил ярьсан, давтсан “зуух тараах” тухай л ярьж байна. Ядаж цахилгаанаар халаах, тарифыг хямдруулах гээд бэлэн жор байхад үргэлжлүүлээд явж болно оо доо.

Товчхондоо хот гэдэг айл МАН-ын дарга нарын цаг тоололд үрэгдээд дууслаа. 2016 оны сонгуулиас хойш хоёр бүрэн эрхийн хугацаанд зургаа дахь даргынхаа нүүрийг үзэв. Д.Сумъяабазарын цаг тоолол дуусч, Х.Нямбаатарынх эхэллээ. Шинэ тоолол эхлэх бүрд бидний амьдрал 20, 20 жилээр ухарч байна. Эрүүл мэнд, амь насаараа төлбөрийг нь төлж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 33 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 33 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 17 цаг 2 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 30 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 38 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 47 мин 1968 оны Чехословакийн хавар 18 цаг 15 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 29 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 20 цаг 3 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 20 цаг 12 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 33 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 23 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 33 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 12 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top