Авилгатай тэмцэх "шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан 12 этгээдийг МонголУлсад авчирсан талаар АТГ-аас өнөөдөр мэдээлжээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
-"Шувуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан сэжигтэн, яллагдагч нийт 34 байсан. Үүнээс 2023 оны гуравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд:
- Унгараас 1
- Сербиэс 1
- Польшоос 1
- Филиппинээс 1
- БНХАУ-аас 2
- Австралиас 1
- Туркээс 1 нийт 12 этгээдийг Монгол Улсад авчирсан.
Үлдсэн 22 этгээдээс нэг этгээдийг харьяаллын дагуу шилжүүлсэн бол хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учир олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. 19 этгээдийг одоогоор авлигын гэмт хэрэгт эрэн сурвалжилж, оршин суугаа гарыг тогтоох, Монгол Улсад авчрах чиглэлээр ажиллаж байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гадаад руу оргон зайлсан этгээдүүд хаана байгааг тогтоох болон буцаан авчрах ажил амар биш, хүндрэлтэй тулгарч байгаа.
Тухайлбал хэргийн ажиллагаанаас оргон зайлсан этгээд Монголоос Турк улс руу олон улсын онгоцоор Францад очоод цааш Нидерланд улс руу гарч, тэндээсээ Вьетнам руу явсан. Вьетнамаас буцаад Австри, Грект очоод Нидерланд руу буцаж, Нидерландаас АНУ-ын Лос Анжелес хотод очоод тэндээсээ Орландо хот руу явсан дүр зурагтай байна" гэв.