Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг гадаад орчинд явахдаа амны хаалт зүүхийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа. Нүүрсний утаа, тоосонцор ихээр нэмэгдэж байгаа энэ үед энгийн амнаас хаалтаас илүү нарийн ширхэгтэй тоосонцор шүүх зориулалтын шүүлтүүртэй PM2.5 амны хаалтыг зөвлөж байна.
Агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбоотойгоор Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвлөл нэмэгдэж, амьсгалын замын халдвар 2,7 дахин өсчээ.Мөн агаарын бохирдлын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг анхааруулсан байна.