x

20.000 айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд өчигдөр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ. 

Гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн халаагуурт шилжүүлэх, гэр орон сууцны дулааны алдагдлыг багасгах ажлуудыг богино, дунд хугацаандаа зохион байгуулж, нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй цахилгаан болон хосолсон хөдөлгүүрээр солихоор төлөвлөн ажиллаж байна гэсэн юм.

Мөн урт хугацаандаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цахилгаан автомашины гааль татварын цогц бодлого хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэн, гэр хорооллын айл өрхүүдийг “Дэд төв”-д холбох замаар орон сууцжуулах аж. 

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх, угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдийн судалгааг гарган ажиллаж буй талаараа мөн танилцууллаа.

Судалгаанаас харахад, ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага хангаагүй уламжлалт гар аргаар хийсэн, битүүмж алдагдсан 82.429 зуух, угаар мэдрэгч төхөөрөмжгүй 51.559 айл өрх байна. Иймд айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгчээр хангах, цахилгаан халаагуур суурилуулах боломжит байршлын судалж байна гэсэн юм.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Айл өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулж байж агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг ярих нь зөв. 2024-2026 оны санхүүгийн жилд гэр хорооллын 20.000 айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцны хорооллуудад ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулах зэрэг төлөвлөсөн ажил бий. Шаардлага хангахгүй байгаа зуухнуудыг шинэчлэх ажлыг ч мөн төлөвлөгөөнд тусгаад байна” гэлээ. 

Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 17 цаг 41 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 18 цаг 3 мин 1924 оны Үндсэн хууль 19 цаг 44 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 19 цаг 55 мин Энгийнийг ухаалгаар 20 цаг 1 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 21 цаг 30 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 22 цаг 42 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 22 цаг 56 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 23 цаг 3 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top