Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн хавар гаргасан байдаг. Үүний дараа Ө.Сумъяабаатар өөрийг нь огцруулсан Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ө.Сумъяабаатарын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх Захиргааны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, “Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Тэрээр үүний дараа давж заалдаж, буцаж ажилдаа томилогдсон байна.