НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанд нийслэлийн нийтийн тээврийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хуучин ногоон автобуснаас нэг нь ч үйлчилгээнд яваагүй, тендерийг цуцалсан. Тендерээр 700-750 автобус шинээр авахаар төлөвлөж байна. Өдөрт үйлчилгээнд явах автобусны тоог 1200-1300-д хүргэхээр зорьж байгаа. Түгжрэлийн оргил ачааллын үед автобуснууд нэг талдаа гарч, хүлээлт үүсгэдэг. Иймээс түгжрэлийг бууруулах бүхий л арга хэмжээг авах шаардлагатай байна. Ирэх арванхоёрдугаар сард нэг шугамтай метроны үндсэн ТЭЗҮ, ажлын зураг, төсвийн нээлттэй тендерийг олон улсад зарлана” хэмээв.
Дашрамд, дээрх зурагт Но-той ногоон автобус нийтийн тээвэрт, чиглэлийн дугаараа авч, үйлчилгээнд гарсан байгааг харж болно.