Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэрэг амиа алдсантай холбоотойгоор Батлан хамгаалахын салбарын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж гэж эх сурвалж мэдээллээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй. Тэрээр, Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар танилцуулах байсан юм.
Түүний оронд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан юм. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар ҮАБЗ-ийн хуралдаанд оролцож байгаа тул үдээс хойших чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар удирдан явуулсан байна.