Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Улиастай-Шархадыг холбосон 97,3 метр бетон гүүрний барилгын ажил дуусч, зорчих хөдөлгөөнийг нээжээ. Гүүр ашиглалтад орсноор Гачуурт, Шар хадны замын ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах юм.
Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж, Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажлыг улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ.