Өнөөдөр өглөө 07:21:33 цагт Говь-Алтай аймгийн Шарга сумын төвөөс баруун хойд зүгт 57 километрын зайд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүйг Онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн байна. Энэ нь 2023 он гарснаас хойш манай улсад болсон 77 дахь удаагийн газар хөдлөлт юм байна.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбар 1994 оноос тоон мэдээллийн шугамаар, интернэтээр мэдээллийг төв рүү өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай. Эдгээр станцуудаар Монгол Улсад болсон газар хөдлөлтийг хугацаа алдалгүй зарладаг байна.
Монгол Улсад 1991 онд нэг удаа, 2021 онд нэг удаа 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.