x

"Хот нийтийн аж ахуйд ашиглах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг нэмэх шаардлагатай"

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Төсвийн тодотголтой холбоотойгоор төлөөлөгч Б.Нэргүй “Нийслэлийн орлогыг төлөвлөхөд учир дутагдалтай байна гэж харж байна. Нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгоход ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Бидэнд татварын орлогоо нэмэгдүүлэх олон боломж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг ААН, байгууллагууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид эрх тэгш өгөх хэрэгтэй. Барилгын материлын Зуун айл, Нарантуул зах, автомашины худалдаа зэрэг томоохон газрууд болон зарим худалдаа үйлчилгээний байгууллага НӨАТ огт өгдөггүй. Энэ асуудалд анхаарах цаг нь болсон. Түүнчлэн газар, үл хөдлөх хөрөнгөд ч зохих хэмжээний татварыг ногдуулдаг байх шаардлагатай байна” гэв.

Харин төлөөлөгч Н.Баярмөнх “Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжид 14.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар нийслэлийн төсвийн тодотголд тусгажээ. Ганцхан өвлийн улирлыг харах бус хаврын халиа, үерийг ч тооцох ёстой. Тиймээс тодотголоор дүүргүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд авах төсвийг суулгаж, шийдвэрлэхийг хүсэж байна” гэв. Төлөөлөгч Ч.Раднаабазар “Орон сууцжуулах төсөл 6 дүүрэгт хэрэгжиж байгаа. Налайх дүүрэгт шаардлага хангаагүй 4 барилга байна. Иймд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг төслийн ажлыг хэрэгжүүлэх зарчмын саналтай байна” гэв. Төлөөлөгч Б.Мөнхбат боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэх ёстойг анхаарууллаа. Мөн он дамжин хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгах шаардлагатай байгааг онцоллоо. Төлөөлөгч С.Эрдэнэбаяр “Багахангай дүүргийн Соёлын ордны төсвийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт бодитой суулгахыг хүсээд төсвийн хөрөнгийг эргээд нийгэмдээ үр ашигтай байхад анхаарч, үйлдвэр технологийн 4 паркийн ажлыг идэвхжүүлэн, дуусгах хэрэгтэй” гэж саналаа хэллээ.

Төлөөлөгч М.Тулгат төсвийн тодотголд хөрөнгийн зардлаас хасаж буй барилга байгууламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулахыг НЗДТГ-аас хүслээ.

Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч П.Сайнзориг “Хөрөнгийн зардлаас 15.2 тэрбум төгрөгийг бууруулж, тодорхой шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ. Хасагдаж буй хөрөнгийн зардалд Нийслэлийн архивын барилга, Баянгол дүүргийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн барилга, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Зорчигч тээвэр 3-ын Автобус паркийн хоёрдугаар ээлж, инженерийн шугам сүлжээ, Цахим Улаанбаатар төсөл зэрэг багтаж байна” гэсэн юм.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг маргааш буюу баасан гаригт хийнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 18 цаг 47 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 19 цаг 9 мин 1924 оны Үндсэн хууль 20 цаг 50 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 21 цаг 1 мин Энгийнийг ухаалгаар 21 цаг 7 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 22 цаг 36 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 23 цаг 48 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top