Монголын түүхийн холбогдолтой хоёр сонирхолтой ном уншив. Эхнийх нь Christopher Dawson-ийн 1955 онд бичсэн “The Mongol Mission”, нөгөөх нь Jack Weatherford-ийн хэдхэн жилийн өмнө гаргасан “Genghis Khan and the making of modern world” гэсэн номнууд.
The Mongol Mission номон дээр Плано Карпини болон Уиллам Рубрукийн Монголын эзэнт гүрэнд аялсан өдрийн тэмдэглэл нь байх агаад түүнийг нь уншихад яг л тухайн цаг үед очсон мэт гайхалтай сонин мэдрэмж өөрийн эрхгүй төрж байв. Энэхүү номны хамгийн эхний сонирхол татсан хэсэг нь Аргун хааны Францын хаанд илгээсэн захидлын англи орчуулга нь байлаа. Энэхүү захидал эх нутагтаа эргэн ирсэн тухай мэдээлэл олж үзэв.
1291 оны үед Аргун хаан өөрийн 20,000 морьт цэргээр Францтай хүч хавсран Египетийг эзлэн авч “бонуст” нь Францын хаанд Иерусалемийг өгөх тухай “хоншоортой” загнаж байж. Гэвч Аргун хаан хүслээ биелүүлж амжилгүй таалал төгссөн бөлгөө.
Карпинигийн тэмдэглэлд дурдсанаар бол тэр үед Монголчууд ихэс дээдэс, настай хүмүүсээ асар их хүндэтгэдэг байсан төдийгүй хоорондоо муудалцах, зодолдох гэсэн ойлголт бараг байхгүй юм байна гэж бичсэн байна. Хангалттай биш ч гэсэн байгаа хоолоо хоорондоо хувааж иддэг асар их эв нэгдэлтэй ард түмэн байна гэж бүр онцгойлон тэмдэглэсэн байна билээ. Өнөөгийн буюу шинэ Монголчуудад дутагдаж буй хамгийн том зүйл тэртээ Монголчуудыг дэлхий дээр ид мандаж явахад өдөр тутмын амьдралынх нь үндсэн философи нь байжээ.
Хэдий тийм боловч бусад үндэстэнтэй харьцахдаа их бардам, их зантай, бүдүүлэг хандахаас гадна архийг асар ихээр ууж алжаалаа тайлах нь энгийн үзэгдэл гэж дурдсан байв. Орос ах нарыг бид өөрсдийгөө архинд оруулсан гэж “гөрддөг” ч яг ухаад үзвэл Оростой Оросгүй бидний өвөг дээдэс идээний дээжийг эртнээс хэтрүүлэн барин байнга хэрэглэдэг байсан байж болохоор баримтууд байх аж. Ногоо иднэ гэсэн ойлголт бараг байхгүй боловч махыг асар ихээр Монголчууд хэрэглэдэг тухай гайхсан байртай бичсэнээс гадна хэдий тийм боловч зун цагт Монгол цэргүүд мах байтугай хоол бараг идэхгүй харин айргийг их хэмжээгээр хэрэглэдэг байсан тухай дурджээ.
Карпиниг тухайн үед Монголын эзэнт гүрэнд аялаж байхад бусад улсуудаас Гүюг хаанд бараалхаж бэлэг өгөхөөр ирж буй 4,000 гаруй элч төлөөлөгчтэй тааралдсан тухайгаа бичсэн байв. Эдгээр элчүүдийн дотор Оросын гүнгийн элчээс авахуулаад Багдадын халиф, Энэтхэг, Туркийн султануудын хэдэн арван элчүүд багтах агаад бэлгүүд дунд торго дурдан, алт эрдэнэс, үнэт ангийн үс, арьс, адуу, тэмээнээс гадна гаршуулсан ирвэсүүд хүртэл эгнэж байжээ. Эдгээр олон мянган элчүүдийн дотор элчийн дүр эсгэн явдаг туршуул болон бусад хүмүүс багагүй байсан бололтой юм. Тухайн элчийг үнэхээр өөр улсыг төлөөлөн ирсэн элч мөн эсэхийг маш няхуур шалгах агаад “хуурамч” элч гэж үзсэн тохиолдолд өчиггүй газар дээр нь цаазалдаг байжээ.
Карпини тухайн үед Гүюг хаан их хуралдайгаас Монголын эзэнт гүрний их хаанд өргөмжлөгдөн сонгогдсон үйл явдлын гэрч нь болсон байдаг юм билээ. Карпини их хаанаас та бэлгэнд юу авмаар байна гэж асуухад юу ч хэрэггүй, энэ дэлхий дээр байгаа бүх юм надад байна гэж хариулсан тухай тэмдэглэл дээр нь байх ажгуу. Түүнчлэн Карпини нь улс төлөөлсөн элч гэхээс илүү шашны номлогч байсан боловч түүний дараа Монголыг зорьсон Рубрук нь илүү “улс төр”-ийн зорилготой элч байсан юм уу гэж ойлгогдож байна.
Рубрук өөрийн тэмдэглэл дээрээ Бат хааныг хорин зургаан эхнэртэй байсан бөгөөд зарим нэг том цэргийн жанжин, эсвэл баян хүмүүс нь олон эхнэртэй байдаг тухай дурдаад иймэрхүү хүмүүсийн гэр, суурин нь багахан хэмжээний хот шиг том байсан тухай бичжээ. Шинэ төрсөн хүүхдийн хонго, нуруу, зарим үед гар дээр байдаг хөх толбыг Японд Монгол толбо гэдэг юм билээ. Хэдий тийм ч энэхүү хөх толбо нь Монгол цусыг баталгаажуулж буй тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хараахан олж уншиж амжаагүй байна. Ямартаа ч Япон, Солонгост бол улаан нялзрай нар нь хөх толботой төрөх тохиолдолд нилээд их байдаг юм байна. Харин Хятадуудын хувьд ёстой мэдэхгүй юм. Тэнд байдаг хүн байвал энэ талаар мэдээлэл өгөөрэй.
Харин Jack-ийн бичсэнээр бол Чингис хаан бага залуудаа өлсгөлөн, үхэл хагацал, доромжлол, хууран мэхлэлт зэрэг бүхий л зовлон зүдгүүрийг хангалттай туулсан нь мань эрийг хурцалж, дэлхийн шилдэг хүнээр олон зууны дараа шалгарахад нөлөөлсөн гэж товч дүгнэжээ. “Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц” дээр гэж ярьдагчлан амьдрал, тулааны зааг дээр нь байж үзээгүй хүн амжилт гаргахад хэцүү гэдэгтэй санал нийлэхээр барахгүй хүн залуу дээрээ аль болох эрсдэл хүлээж, унаж босож явах нь ирээдүйн амжилтын үүд нь гэж бодном. Хорин тавхан жилийн дотор Чингис хаан Ромчуудын дөрвөн зуун жил зарцуулж “хурааж цуглуулсан” газар нутаг, хүмүүсээс илүү газар нутаг, хүмүүсийг өөрийн эзэнт гүрний эрхшээлд оруулсныг нь онцлон дурдсан байв.
Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл дэлхийн ямар ч эзэнт гүрэн буюу улс, түүний удирдагч нар Чингис хааны байлдан дагууллын үеийн шиг хэмжээний газар нутгийг өөрсдийн мэдэлд авч захирч үзээгүй юм. Арван гуравдугаар зууны үеийн Монголын эзэнт гүрнийг одоо үеийн дэлхийн хүн ам зүй, газрын зураг дээр дүрсэлбэл гурван тэрбум хүн ам бүхий гучин гурван улсыг захирч буйтай дүйцэж байгаа юм. Бараг л дэлхийн хүн амын тал нь гэсэн үг. Ихэнх түүхчид тухайн үед буюу Чингис хааны удирдлаган дор Монголын эзэнт гүрэн дөнгөж нэг сая орчим л Монгол туургатан байсан гэж үзэх агаад энэ нь одоогийн зарим нэг дэлхийн аварга корпорациудын ажилчдын тоотой бараг дөхөж очно. Эдгээр хүмүүсээс шигшиж авсан нэг зуун мянга хүрэхтэй үгүйтэй цэргүүдээр дэлхийн талыг эзэлж байсан нь одоогоор бол тэр үеийн Чингис хааны цэргүүд саяны Өмнөд Африкт болж өнгөрдөг хамгийн том цэнгэлдэх хүрээлэн дотор элбэг багтана гэсэн үг бөлгөө.
Хүний олон биш, хамгийн гол нь эрхэм зорилго, нэгдсэн зохион байгуулалт, удирдлагын арга барил, эдгээрээс онцлон сахилга хариуцлага энэ бүх амжилтын тулгуур нь байсан болов уу. Жишээ нь, Dawson-ийн номонд дахь Карпинигийн тэмдэглэлд Монгол цэргүүд аравтын системээр хуваагдан аравт, зуут, мянгат, арван мянгат тус бүрдээ аравтуудын захирагчтай байх агаад хэрэв тулааны үед уг арван цэргийн нэг нь л тушаал үл биелүүлсэн, зөрчсөн, урвасан, ухарсан үед тухайн арван цэрэг арвуулаа өчиггүй цаазлуулдаг, хэрэв аравтын цэргүүдийн талаас илүү нь тулаанаас ухарсан, зугтсан бол тухайн аравтын цэргүүдийн харъяалагдаж байсан зуутын цэргүүдийг нь хичнээн эрэлхэг гарамгай байлдсаныг үл харгалзан захирагчтай нь цуг бүгдийг нь шууд цаазалдаг байсан байна.
Түүнчлэн аравтын цэргийн нэгжээс нэг юм уу хоёр цэрэг нь л бүх ачааллыг авч байлдсан бол “идэвхгүй” байлдаж, тулаанд хувь нэмэр оруулаагүй тухайн нэгжийн үлдсэн бүх цэргүүдийн толгойг нь мөн авдаг байсан аж. Цаашилбал цэргүүдээс нь дайсны талд олзлогдох үед уг олзлогдсон цэргээ аварч чадаагүй аравтын даргыг мөн үхлээр шийтгэдэг байжээ. Үүнийг сахилга бат гэхээсээ илүү хатуу чанд дүрэм, түүнийг мөрдүүлэх схем нь байсан гэвэл зохилтой. Багийн тоглолт буюу багаар нь тоглуулах гэдэг энэ буй заа.
Түүнчлэн Jack-ийн үзэж буйгаар Чингис хааны хамгийн сүүлчийн залгамжлагч нь Бухарын эмир Алим Хан байсан бөгөөд 1920 хүртэл буюу Узбекстанд Оросын хувьсгал гарах хүртэл хаан ширээнд сууж байжээ. Эдгээр хоёр номон дээр Чингис хааны үхлийн тухай янз бүрээр бичсэн байх нь олонтоо тааралдаж байв. Жишээ нь, аянганд ниргүүлж нас барсан, тулаанд явж байхдаа өвдгөндөө сумны шарх авч нас барсан, Тангудын хааны хорлол туссан, тэр бүү хэл Тангудын хааны бэлэглэсэн гүнж нь үтрээндээ хор түрхэн ирж хаантай бэлгийн ажил хийн хөнөөсөн гэж хүртэл дурдсан байх юм.
Цаашилбал мань эр Чингисийн үеийн Монголчуудыг хэдий бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч биш ч гэсэн бусдын бүтээсэн, хийсэн зүйлсийг цуглуулж аван хооронд нь солилцоо хийн дараа үеийнхэндээ дамжуулж байсанд гол ач холбогдлыг өгсөн байна. Жишээ нь, Герман уурхайчинг Хятадад, Хятад эмчийг Персид аваачин ажиллуулах, Хятадад баригдах Христийн сүмийг санхүүжүүлэх, Орост нээгдэж буй Лалын сургуулийг бүх талаар дэмжиж байсан гэх мэт. Хархорин хотод байсан гэгддэг Мөнгөн модны загварыг Парисийн барималч бүтээсэн гэгддэг билээ.
Өөрөөр хэлбэл энэ бүх үйл ажиллагааг 1990-ээд оны үеийн интернэтийн эрин үетэй харьцуулж ч болохоор байгаа юм. Түүнчлэн дараах ишлэл ихэд сонирхол татав. “As English scientist Roger Bacon observed in the twentieth century, the Mongols succeeded not merely from martial superiority; rather, they have succeeded by means of science. Although the Mongols are eager for war, they have advanced so far because they devote their leisure to the principle of philosophy” гэжээ. Маш олон өнцгөөс, маш олон байдлаар энэхүү өгүүлбэрүүд дээр анализ хийж болохоор. Цаашилбал Монголчуудын нөлөөгөөр Европчууд сэргэн мандлын үедээ шинжлэх ухаан, хувцас, хоол, утга зохиол, дуу хөгжимдөө өөрчлөлт оруулж, одоо үеийн анхны хэлбэрийг тухайн үедээ үүсгэсэн гэж зарим түүхчид үздэг юм байна. Энгийн нэг жишээ нь hurray буюу хурай.
Хамгийн сонирхолтой нь 2000 он гарахаасаа өмнөхөн Арабын зарим нэг улстөрчид хэрэв Монголчууд бидний эцэг өвгөд, эрдэмтэдийн өв цуглуулга болсон номыг санг байлдан дагууллын үедээ шатааж устгаагүй байсан бол Муслимчууд бид Америкчуудаас өмнө атомын бөмбөг бүтээх байсан юм гэж ярьж байсан ажээ. Тун сонирхолтой ярианы сэдэв биш гэж үү?
2002 онд Америкууд Талибанчуудын эсрэг дайн зарлан бөмбөгдөж эхлэхэд Талибанчууд энэхүү дайныг Монголчуудын эзлэн түрэмгийлэлтэй адилтган авч үзэж байсан төдийгүй Саддам Хусейн хүртэл ингэж үг хэлж байсан нь тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан билээ. Хамгийн харамсалтай нь Монгол цустай үй олон Хазара нарыг энэхүү өшөө хонзонгийн зорилгоор хүйс тэмтэрсэн юм. Чингис хааны жинхэнэ зураг, түүхэн дүрийг нь бид өнөөдөр хүртэл яв тав мэдэхгүй ч энэ хүн бол үнэхээр дэлхийн түүхэнд тодоор бичигдэх хүн гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.
Түүхийн номууд дээр Mongolia гэхээс илүү дандаа Mongol гэж англиар бичсэн байх бөгөөд сүүлийн үед янз бүрийн маягт, гаалийн мэдүүлэг энэ тэр бөглөхдөө Nationality гэсэн асуултанд дандаа MONGOL гэж бөглөж буй. Mongolia гээд сулхан хэлсэн үг Angola гэдэг үгтэй ойролцоо сонсогдоод байдаг юм билээ. MONGOL гэж ярьж, бичсэн нь яаж ч бодсон их сайхан байгаа юм. Бараг Монголын олон улсын нэршлийг нь болдог бол Mongolia биш Mongol гээд сольчихмоор хааяа санагддаг.
Эдгээр номуудыг уншиж байхад Аргун, Мөнх, Гүюг хаадуудын европын хаадууд руу бичиж байсан захидлууд тааралдах агаад миний хувьд хамгийн сонирхолтой нь Гүюг хааны Поп Инносент IV-д явуулж байсан захидал байсан тул дор бичиж блог дээрээ оруулмаар санагдав. Зарим хүмүүст сонирхолтойгоос гадна хэрэгтэй байж мэднэ хэмээн сэтгэв.
Guyug Khan’s letter to Pope Innocent IV (1246)1
We, by the power of the eternal heaven,
Khan of the great Ulus2
Our command:-
This is a version sent to the great Pope, that he may know and understand in the [Muslim] tongue, what has been written. The petition of the assembly held in the lands of the Emperor [for our support], has been heard from your emissaries.
If he reaches [you] with his own report, Thou, who art the great Pope, together with all the Princes, come in person to serve us. At that time I shall make known all the commands of the Yasa.
You have also said that supplication and prayer have been offered by you, that I might find a good entry into baptism. This prayer of thine I have not understood. Other words which thou hast sent me: “I am surprised that thou hast seized all the lands of the Magyar and the Christians. Tell us what their fault is.” These words of thine I have also not understood. The eternal God has slain and annihilated these lands and peoples, because they have neither adhered to Chingis Khan, nor to the Khagan3, both of whom have been sent to make known God’s command, nor to the command of God. Like thy words, they also were impudent, they were proud and they slew our messenger-emissaries. How could anybody seize or kill by his own power contrary to the command of God?
Though thou likewise sayest that I should become a trambling Nestorian Christian, worship god and be an ascetic, how knowest thou whom God absolves, in truth to whom He shows mercy? How dost thou know that such words as thou speakers are with God’s sanction? From the rising of the sun to its setting, all the lands have been made subject to me. Who could do this contrary to the command of God?
Now you should say with a sincere heart: “I will submit and serve you.” Thou thyself, at the head of all the Princes, come at once to serve and wait upon us! At that time I shall recognize your submission.
If you do not observe God’s command, and if you ignore my command, I shall know you as my enemy. Likewise I shall make you understand. If you do otherwise, God know what I know.
At the end of Jumada the second in the year 6444.
The seal
We, by the power of the eternal Tengri, universal Khan of the great Mongol Ulus-our command. If this reaches peoples who have made their submission, let them respect and stand in awe of it.
1 -Translated from the Persian
2 – Ulus is a large or small social group, here consisting of all the peoples under the supreme ruler as a community
3 – Khagan is the supreme ruler
4 – The date at the end of the document corresponds to November A.D. 1246.
В.Ганзориг /baabar.mn/ 2019.11.27