x

Голомт банк OneSky хүүхэд хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Голомт банк “OneSky” хүүхдийн төлөөх олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Голомт банк тус байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулах, амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх юм. 2024 оны 6-р сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөөд буй хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулснаар бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ур чадварыг нь нээн илрүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороололд дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөх, жилийн дөрвөн улиралд тоглонгоо сурч хөгжих боломжийг олгоно.

Тус төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөж байна. Ташрамд дурдахад хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид ч мөн адил хүүхдүүдээ тоглуулангаа өөрсдөө сургалтад хамрагдаж, сурч хөгжих боломжийг бүрдүүлж өгч буйгаараа энэ төсөл онцлогтой.

Арга хэмжээний үеэр OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс “Голомт банктай эхлүүлж буй энэ хамтын ажиллагаа гайхамшигтай эерэг байгаад баяртай байна. Манай байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явахад анхаарч олон талын дэмжлэг үзүүлж байгаа явдалд гүн талархал илэрхийлье. Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд бид цаашид Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг гэр бүлүүдэд болон тэдний хүүхдүүдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж тууштай ажиллах болно.” хэмээсэн юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Хүүхэд бүр амьдралынхаа эхэн үед буюу 0-4 насандаа чанартай сайн асаргаа халамж авах, эрүүл орчинд өсөж торних эрхтэй. Энэ тал дээр OneSky байгууллага шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, маш нарийн арга барилын дагуу их үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулдаг. Банк, санхүүгийн байгууллагуудаас Голомт банк энэ төсөлд анхлан нэгдэж, хүүхдэд ээлтэй санаачилгыг дэмжиж хамтрах болсондоо баяртай байна.” гэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэгч Голомт банкны хувьд хүүхэд залуусын эрүүл мэнд, боловсролд хувь нэмэр оруулах сайн үйлсийн ажлуудаа илүү өргөжүүлэн тэлж олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүлээд байна. Голомт банкны зүгээс хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхнийг бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэхийг мөн уриалж байна.

Хүүхэд бүр аз жаргалтай байг!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 23 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 23 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 52 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 21 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 28 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 37 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 5 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 19 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 53 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 2 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 23 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 13 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 2 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top