x

О.Батчулуун: Гаднын банк оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, гадаад хямд эх үүсвэр татахад чухал үүрэгтэй

Эдийн засагч О.Батчулуунтай гадаадын банк Монгол Улсад оруулж ирэхтэй холбоотойгоор ярилцлаа.

-Монгол Улсад гадаад улсын банк оруулж ирэх асуудал олон жил яригдаж байна. Манай улсын санхүүгийн тогтолцоонд арилжааны банкууд гол тоглогч болчихсон яваа. Ийм нөхцөл байдалд гаднын банк оруулж ирэх нь ямар үр дагавар бий болгох вэ?

-Манай санхүүгийн зах зээлийн дийлэнх хувь нь банкны салбар бүрдүүлдэг. Арилжааны 10 гаруй банк үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 оны III улирлын байдлаар банкны нийт актив 49.5 их наяд төгрөг. Энэ нь манай эдийн засгийн 90 гаруй хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Эндээс банкны салбар ямар том хэмжээтэйг харж болно.

Бид ямар төрлийн банкны тухай ярьж байна гэдгээ нэг талдаа гаргах хэрэгтэй болов уу. Одоогоор ярьж байгаа асуудлын хүрээнд гаднын хувийн хөрөнгө оруулалтын банк оруулж ирэх тухай яригдаж байгаа. Арилжааны банк биш.

Арилжааны банк нь иргэд, ААН-үүдээс мөнгө татаж, түүнийгээ зээл гаргах замаар ашиг олдог байгууллага. Харин хөрөнгө оруулалтын банк нь иргэдтэй харилцахгүй, иргэдээс эх үүсвэр татахгүй. Энэ нь томоохон төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож, тухайн төслийн явцтай уялдуулж хөрөнгө оруулалт хийдэг. Мөн хөрөнгө оруулалтын банк нь өргөн утгаараа хөрөнгийн захаас бонд босгож, хувьцааны IPO ч хийдэг. Тэгэхээр гаднын банк оруулж ирэх хуулийн төсөл нь хөрөнгө оруулалтын банк шүү гэдгийг ялгах хэрэгтэй. Зөвхөн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт олгоно. Иргэдэд үйлчлэхгүй.

-Та дотоодын банкуудын нөхцөл байдлыг тодорхой хэллээ. Гадны банк оруулж ирвэл дотоодын банкуудын хүү буурах хүлээлт байдаг. Ер нь манай дотоодод банкны хүү яагаад өндөр байдгийг тайлбарлаад өгөхгүй юу?

-Монголд арилжааны банкнаас зээл авч, бизнесээ явуулж буй ААН-үүдийн амьдрах нас нь тав орчим л жил байдаг. Ийм бага насжилттай байдаг шалтгаан нь ч ойлгомжтой. Монгол бол дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй 20 улсын нэг, хамгийн өндөр хадгаламжийн хүүтэй 10 улсын нэг. Гэвч суурь хүү өндөр байгаа асуудал нь маш олон хүчин зүйлээс хамаарна. Монголд инфляци байнга хоёр оронтой тоонд байдаг. Дагаад бодлогын хүү, хадгаламжийн хүү ч хоёр оронтой тоонд багтана. Нэгэнт банк гэх байгууллага өндөр хадгаламжийн хүүн дээр үйл ажиллагааны зардал, ашгаа нэмээд зээлийн хүү тогтоно. Тэгэхээр дагаад зээлийн хүү ч өндөр байхад гайхах зүйлгүй. Асуудлын эх сурвалж нь инфляци өндөр, ханш байнга унадагт байгаа биз. Энэ бол манай улсын суурь эрсдэлийн түвшин өндөр байгааг илтгэнэ. Түүхий эдийн үнээс хүчтэй хамаардаг, сонгууль тойрсон популист бодлого, дааж давшгүй өр гээд энэ бүхэн чинь дээрх эрсдэлийн уг шалтгаан нь юм. Тиймээс дан банкнаас хамаарсан үзэгдэл биш гэдгийг бид харах хэрэгтэй. Банкуудыг зээлийн хүүгээ буулгаач гээд шахах юм бол үсрээд л нэг пунктээр л буулгана. Энэ нь мэдээж үйл ажиллагааны зардлаа танах, ашгаа багасгах замаар л буурна гэсэн үг. Банк өөрөө ашгийн төлөө байгууллага. Тиймээс энэ сонголтыг хийхгүй. Гэвч иргэд, ААН-үүдийн хүсэлт бол таван пунктээр дор хаяж бууруулах хүсэлтэй байна. Ингэж байж үр дүн гарна. Тэгэхээр цогцоор нь хөдөлгөж байж зээлийн хүү буурах боломжтой. Мэдээж гадны банк оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хямд гадаад эх үүсвэр татахад нэлээд чухал. Гэвч энэ нь зээлийн хүүг бууруулах нэг төрлийн арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Гаднын банк ороод ирвэл тэр зээлийн хүүг бууруулаад иргэд, ААН-үүд бага хүүтэй зээл авна л гэсэн таамаглал хүн бүрд бий. Үнэндээ энэ бол өрөөсгөл ойлголт.

-Гаднын зарим оронд өөр улсаас банк орж ирэхэд зээлийн хүү чамлахаагүй хувиар буурч байсан судалгаа байдаг юм билээ. Манайд гаднын банк орж ирлээ гэхэд банкны салбар нь байх уу, төлөөлөгчийн газар нь байх ёстой юу?

-Гаднын банк оруулж ирэх нь зөв үү, эсвэл буруу юу гэх олон талт асуудлыг харуулсан гаднын судалгаанууд их бий. Эдгээр судалгаануудаас харахад сайн ч нөлөөлөл бий, муу ч нөлөөлөл бий. Түүнчлэн яг төлөөлөгчийн газар уу, банкны салбар уу гэдгээс хамаарч үр дүн нь янз бүр байна.

Тухайн улс нь хүн ам ихтэй, эдийн засгийн багтаамж том, олон улсад худалдааны нээлттэй бодлого явуулдаг гэх мэт орно. Тэгэхээр гаднын арилжааны банк ашиг талаасаа харвал Монголд орж ирэх боломж бага.

Нэгэнт гаднын арилжааны банк бусад улсуудад нэвтэрсэн олон туршлага бий. Эдгээр улсад дунджаар зээлийн хүүг 3-4 пунктээр бууруулж байсан. Гэвч иргэдэд бус тухайн улсын хамгийн том корпорациудад зээл олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн зах зээлийн өрмийг нь хамж байна гэсэн үг. Харин дотоодын банкууд нь иргэд, жижиг дунд бизнес дээрээ өрсөлдөнө. Тэгэхээр бидний таамаглал өрөөсгөл байх магадлалтай.

Нөгөө талдаа гаднын банк орж ирэх нь мөнгөний бие даасан бодлого явуулах боломжийг хумьдаг. Яагаад гэхээр гаднын банк өөрөө тухайн улсын төв банкны хяналтаар явах боломжгүй байдаг. 2008-2009 оны санхүүгийн хямралаас өмнө гадаадын санхүүгийн байгууллагуудаас дотоодын санхүүгийн системд олгох зээлийн өсөлт нь дотоодын банкуудаас их буюу мөчлөгийн далайцыг нэмэгдүүлж байсан бол санхүүгийн хямралын үеэр Ази болон Европын гадаадын банкуудын зээл олголт нь харьяа улс болон дотоодын захын аль алинд нь эрс буурсан байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын банкууд нь эдийн засгийн мөчлөгийг дагаж, хямрал үүсэх үед дотоодын санхүүгийн салбарын нөхцөл байдлыг хүндрүүлж байсныг ялангуяа Европ, Азийн харьяатай гадаадын банкуудын жишээнээс харж болохоор юм.

-Гаднын банк оруулж ирэхэд тухайн банкууд өөрийн улс руу хийж байгаа экспортыг өргөжүүлдэг, улсынхаа нөлөөллийг тухайн орны экспорт, импортоор дамжуулан томруулдаг гэж үздэг. Манай улсын хувьд хэрэгжүүлж чадвал нэлээд таатай л дүр зураг харагдаад байх юм?

-Гадны кэйст суурилсан судалгаагаар, урьдчилан тооцоолох хэд хэдэн эрсдэл бий. Тухайлбал, гаднын арилжааны банкууд нь өөрийн улс руу хийж буй экспортыг өргөжүүлж, улсынхаа нөлөөллийг тухайн орны экспорт, импорт, бизнес сүлжээгээр дамжуулан томруулдаг. Хамгийн гайгүй дотоодын бизнесүүдийг нь онилдог байна. Өөрөөр хэлбэл, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгож, шууд “сорчлох ажиллагаа” явуулдаг жишиг бий.

Харин хөрөнгө оруулалтын банкны хувьд бол тухайн улс хоорондын экспорт, импортын худалдаа гэхээс илүү төсөл, хөтөлбөрийн ашигтай байдлыг л харна. Ялангуяа Монгол Улсыг сонирхох суурь шалтгаан нь уул уурхайн салбар. Харин бусад салбарын хувьд, гадны сонирхлыг татах зах зээлийн хэмжээ, төсөл хөтөлбөр байхгүй. Гадны хувийн хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэх нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, дагаад тухайн төслийн давхар нөлөө их бий. Жишээ нь, Оюу толгойгоор л харъя. Төслийн санхүүжилт тогтмол, тасралтгүй хийгдэж байна. Тиймээс төсөл нь эдийн засагт эерэг нөлөөлдөг. Гаднын хувийн хөрөнгө оруулалтын банк нь том төсөл, хөтөлбөр дээр орж ирэх нь мөн л Оюу толгой шиг нөлөөллийг өгнө л гэж ойлгох хэрэгтэй.

-Засгийн газар энэ цаг үед төсөвтэй холбоотойгоор гаднын банк оруулж ирэх асуудлыг нэлээд хөндөж байгаа. Таны өмнөх оны нийтлэлд Монголд гадаадын таван банкны төлөөлөгчийн газар ажилладаг тухай дурдагдсан байсан. Дөрөв нь банкны тусгай зөвшөөрөл авах эрхтэй. Тэр дундаас Bank of China нэлээд магадлалтай гэв үү?

-Гаднынхан хэд хэдэн байдлаар орж ирэх боломжтой. Нэгдүгээрт, дотоодын банкны тодорхой хувийг гаднынхан эзэмшиж байна. Жишээ нь, Хаан банкны хөрөнгө оруулагч Япон, Хас банкны хөрөнгө оруулагчид нь EBRD-ээс эхлээд зөндөө бий. Худалдаа хөгжлийн банкны багахан хувийг ч Голдман Сакс эзэмшдэг шүү дээ. Хоёрдугаарт, төлөөлөгчийн газар байгуулах замаар орж ирсэн. Нийт төлөөлөгчийн газрын гурван их наяд орчим төгрөгийн зээлийн үлдэгдэл бий. Төлөөлөгчийн газар нь зөвхөн энд байгаа санхүүжилтийн хүсэлтийг толгой банк руугаа явуулж өгдөг. Тэр үүднээсээ иргэд үйлчлэхгүй гэсэн үг.

Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хөрш улсуудын төрийн банкны төлөөллийг оруулах нь хэр вэ гэдгийг үнэлэх хэрэгтэй. Миний харж буйгаар, хөрш орнуудын төрийн оролцоотой банк байх нь аюултай. Тиймээс энэ хуульд “хувийн хөрөнгө оруулалтын банк” гэж онцолж нэрлээд байгаа юм.

Дээрх төлөөлөгчийн газраас Bank of China банк нь төрийн оролцоотой, хувь эзэмшлийн ихэнх буюу 67.7 хувийг Хятадын Засгийн газрын эзэмшлийн Central Huijin Investment Ltd компани эзэмшдэг. Bank of China-ийн төлөөлөгчийн газраас банк байгуулах хүсэлтээ Монголбанканд ирүүлэх тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.11-т заасан “Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд”-ийн тодорхойлолтыг хангасан байх тул Эдийн засгийн хөгжлийн яаманд эхний ээлжинд хүсэлтээ гарган холбогдох зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Гаднын банк Монголд охин компани байгуулж орж ирэх нь дараах нөлөөтэй. Төв банк бүрэн хяналт тавих боломжтой бөгөөд хуулийн этгээд байх учраас Монгол Улсад орлогын албан татвар төлнө, дотоодын банкуудтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулах, улмаар дотоодын зах зээлийн цар хүрээг өргөтгөж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, эх үүсвэрийн хүүг бууруулах боломжтой. Гаднын банкны салбар нэгж орж ирэх нь мөн л өөр нөлөөтэй. Эдийн засгийн хямралын үед толгой компаниасаа санхүүгийн дэмжлэг хурдан хугацаанд авч, эрсдэлээс хамгаалагдах боломжтой. Харин төв банк зохистой хяналт тавих боломж хязгаарлагдмал. Төв банк шууд харьцах, шаардлагатай мэдээлэл авах боломж хязгаарлагдмал. Зөвхөн толгой компанийнхаа заавар журмыг мөрдөнө.

Тэгэхээр гаднын банк гэдэгт бид яг юуг ойлгож байгаагаа нэгтгэн ойлгох нь чухал байна. Охин компани, салбар эсвэл төлөөлөгчийн газар байхаас хамааран давуу болон сул талууд харагдаж байна. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хууль эрх зүйн хувьд маш тодорхой болгох нь чухал байна.

-Энэ дашрамд, банктай холбоотой өөр нэг зүйл тодруулъя. Манайд гүйлгээний шимтгэлийг аль ч банк аль ч тохиолдолд авч байгаа. Хүн тус бүр дээр 50, 100 төгрөг гээд багахан үнийн дүн харагдаж байгаа ч төвлөрч байгаа дүн томроод явчихдаг. Хэрэглэгч талдаа хохирч байгаа үйлдэл гэж харж болохоор. Энэ үйлдэл үндэслэлтэй юу, хэрэв тийм бол хязгаарлах боломжтой юу?

-Чөлөөт зах зээлд үнэгүй юм гэж байхгүй. Төлж чадахгүй бол тэр үйлчилгээг авч чадахгүй л гэсэн үг. Төлөх үнэ нь тухайн банкуудын өрсөлдөөн дээр л тогтдог. Банкууд шимтгэлээр өрсөлдсөөр анх 500 төгрөг байсан шимтгэл 100, 200 төгрөг болсон шиг санагдаж байна. Цаашид ч дижитал шилжилт хийж буйтай холбоотой энэ өртөг буурах болов уу. Тиймээс ямар нэг үйлчилгээ бүрийн цаана хүн ажиллаж, тоног төхөөрөмж зарцуулж, бичиг цаас болж буйг бид мартаж болохгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.68.93.139)
    Хулгайч нар өөрсдөдөө зориулж л банк оруулж ирэх нь дээ. Иргэдэд хүү багатай, дарамтгүй , ажил үйлчилгээ явуулахад нь нэмэртэй банк хэрэгтэй байна шүү дээ
    2023 оны 11 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2 цаг 12 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2 цаг 12 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 3 цаг 41 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 цаг 9 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 4 цаг 17 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 26 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 54 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 5 цаг 8 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 6 цаг 42 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 51 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 7 цаг 12 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 8 цаг 2 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 8 цаг 12 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 51 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top