x

Нийслэл цас цэвэрлэгээний 12 машинтай, 2020 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй

Нийтийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэх зориулалттай машин техник, хэрэгслийн хангамж хүрэлцээний талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг дараах мэдээллийг өгсөн байна. 

Нийслэлд урд талдаа цас хусах тусгай зориулалтын нэмэлт тоноглолтой, бодис цацдаг 12 машин бий. Эдгээр нь 2013 онд орж ирсэн, Оросын Камаз үйлдвэрийн машинууд бөгөөд зуны улиралд тэвшийг нь сольж, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд давхар ашигладаг. 

Харин өвлийн улиралд давс, бодис цацах зориулалттай тэвшийг байрлуулж, дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулдаг байна. Байнгын тасралтгүй ажиллуулж байгаа учраас нэмэлт сэлбэг хэрэгсэл хэрэгтэй. Гэвч Оросоос энэхүү машины сэлбэг хэрэгсэл орж ирэх нь ховордсон. 2020 оноос хойш цасны машины парк шинэчлэл хийгдээгүй, хуучин машинуудаа ашиглаж байгаа.

Замын бродюрын хажууд тогтсон цасыг шөнө ачдаг. Өдрийн цагаар цэвэрлэх нөхцөл тааруу, замын хөдөлгөөнд саад болдог учраас бродюр дагуу үүссэн цасыг шөнө ачдаг. Үүнийг ачих зургаан задгай машин явж байгаа. Ачсан цасыг хогийн цэг рүү тээвэрлэж, хаядаг. Өчигдрийн байдлаар 10 гаруй машин шөнө задгай цас ачилтад ажилласан байна.

Хагас сайн өдөр цас орсноос хойш Хот тохижилтынхон өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдийг бодвол нэлээд их хэмжээний цас орсон. Одоогийн байдлаар явган хүний замыг 80 хувьтай цэвэрлэж байна. Замын бродюрын дагуу үүссэн цасыг цэвэрлэж, ачих ажил 30, 40 хувьтай үргэлжилж байгаа" гэжээ. Мөн ААН-үүдийг гадна орчныхоо цасыг цэвэрлэж хэвшихийг уриалж, ингэснээр хот, нийтийн аж ахуйн салбарын явган замын цэвэрлэгээнд нэлээд дэм болно шүү гэдгийг хэлсэн байна. 

Явган хүний замын цасыг зориулалтын машинаар цэвэрлэдэггүй, гол төлөв гар ажиллагаатай хүрз, цохиур ашиглаж цэвэрлэдэг. Үүнд нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээтэй иргэдийн бүлэг гээс өчигдөр 20 гаруй хүн төв зам дагуу гарч ажилласан. Өнөөдөр ч ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Ус сувгийн удирдах газрын 10 гаруй хүн төв зам дагуу явган хүний зам цэвэрлэсэн, орон сууц, нийтийн аж ахуйн газрын 100 гаруй ажилчин өчигдөр явган зам цэвэрлэсэн. 

Хот тохижилтын газар маань нийт 450 гаруй ажилчинтай. Үүнээс нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 180 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 49 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 57 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 21 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 48 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 10 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 51 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top