x

Мэдээж нөгөөдүүлээ дахиад л сонгоно

Тэрбумын хулгай тэнэг бидэнд зарим антибиотик шиг дасал болоод үйлчлэхээ больжээ. Нэг хэсэгтээ ихнаядын хулгай жаахан шуугиулах янзтай. Цааш хэрхэхийг ирэх сонгуулиар бүрдэх төр л мэднэ. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй болохоор хохирлоо төр засаг хулгайчдаар төлүүлэхийг шимтдэггүй. Яагаад гэвэл өөрсдөө хулгайлдаг юм чинь. Хулгайчдад гишгэх газаргүй гэж жигшдэг ёс хаачваа. Авилга хулгайгаар алдаршигч-даварсан олны танил хэдийг УИХ-д дахин дахин залдаг хөлдүү сонгогчид гэстэл шударга ёс ялахгүй нь. (Зуун буудалт даамаар дэлхийд аваргалсан хүүхдүүд чих мялааснаас өөр, онцгой сэдэв алга тул хулгай хийгээд шоронд ордоггүй сайн эрчүүдээ л бичихээс).

“Хулгай нь ил ч ялгүй Монголыг үзье” гэх жуулчид олшроосой гэж л залбирахаас. Хулгайчид маань ил юмсан хойно бид тэднийг мэдээллийн бүх сувгаар “хулгайчдаа” л гэнэ. Цуутай авилгач одуудаа нэр цохож, шоронд хийж шонд өлгөе гэж жагсана, өлсөнө, бүр шатах гэж өвчигнөнө гээч. Тэгэвч нөгөө хулгайч авилгачдаа УИХ-даа дахиад л сонгоно. Харж байгаарай ирэх сонгуульд ЖДҮ, БЗС, нүүрс, ногоон улаан автобусны хулгайчдаа дахиад л сонгоно. Ийм нөхцөлд хулгайтай тэмцэх үү, эсвэл ард түмнийхээ тэнэгтэй тэмцэх үү? Зөнөсөн зохиолч би хоёр дахийг сонгов. 

Мөрийн хөтөлбөр хайрын дуу мэт уяраавч хулхиддаг. Төрийн түшээ засгийн сайд нарыг утаа түгжрэл арилгах хүнд ачаандаа сөхчин зүтгэж яваа гэж хайрлах ёстой уг нь. Гэтэл тэд олны бухимдлыг замхруулахаар эхний төслөө хөдөлгөөгүй атлаа шинэ шинэ төсөл угсруулан амлаж, сонгуульт дөрвөн жилдээ “цавчаа”-гаар амжиж баяжихаар махарна. Дүүжин тээврээр түгжрэлийг гялс арилгана гэж хэдэн жил яншив. Өндрөө тултал авсан дүүжин тээвэр тэнгэрт сүйрсэн үү яасан одоо хараанд өртөх бараа ч алга. Эцэст нь тэвчээрээ барсан нийслэлчүүдийг метрогоор хошгируулсаар сонгууль тулав. Нийслэлчүүд шахмал түлшний утаанд хордож үхээд байдаг. Шахмал түлш мэдээж асуудалгүй-монгол брэнд. Харин үхэл бол ХХI зууны технологиор галаа түлж сураагүй нүүдэлчдийн хохь болоод явчхав.

Огцор гэсний зоргоор огцортол холоо хэвтэнэ гэж хөшигний ард хөхрөлдөнө. Олон төмөр зам тавьчлаа гэж сүржигнэдэг ч нурмаг нүүрсээ машинаар зөөсөөр. Цаашид ч овор их хүдрээ галт тэрэгний урт цуваагаар бус машинаар ухнатаж, нүүрсний экспортоор өрсөлдөгч орос магнатуудад хожих боломж олгодог-олны хайрт экс ерөнхийлөгч УИХ-д шургахаар найрч явна. Түүнийг шүтэн бишрэгч ард-гавалтнууд зөндөөн. Женког эх орноо хөгжүүлж чадах жолоодогч гэж үзэх-хүний эрх. Бүгдэд таалагдах боломжгүй. Тэгээд ч би өөрийн явцуу байр сууриа тулгаагүйгээ өчье.

Ирэх сонгуулиар Путин тэсэж үлдэх нь мэдээж. Женког бид гишүүнээр сонгоод АН ялж гэмээ нь түүнд ерөнхий сайд болох санаа бий байх. Путин Женко хоёрын хослол яадгийг амссан. Хорлон сүйтгэгч билүү-аймшигт зүйл ангиар яллуулсан М.Энхсайхан, Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар шоронгоос суллагдсан. Тэд өршөөгдөв үү, цагаадав уу? Ямар ч тайлбар өгөөгүйгээс зоолсон троллууд тэднийг урвагч тагнуул гэж одоо ч хараасаар. Тэд цагаадсан бол хилсдүүлэгчид заавал байж таарна. Тэднийг яагаад зарласангүйв? Бууны нохдоо нууж байгаад тохироо (Путин Женкогийн хослол) бүрдвэл дахин турхирахаар зэхээд байна уу. 

Эцэстээ өвгөн би төр засаг хуулиа зөрчиж, урвагч тагнуулуудыг шоронгоос сулалжээ гэж ухаарахад хүрэв. Зөв үү? Зөв бурууг минь зөнөг өвгөнд тов тодорхой хэлээд өгөөч. Үнэн мэдээлэл авч тайвширъя. Эс тэгвээс би Монголд өрнөсөн нялх ардчиллын амин сүнсийг таслахаар мэдлэг туршилга сууж яваа хэдийг маань шилж онилсон гэж сэрдэх гээд байна. Парламентын тогтолцоо, хуулийн засаглал, гурав дахь хөршийн бодлогод эрсдэл учирч, хаяа хатгасан-хамтдаа хожьё гэдэг аугаа хэрэглэгч хөршийг маань өдөж хатгаад буруу харуулчвал нүүрс хүдэр зэс маань борлохгүй баларна. Тиймээс бөөр нийлсэн ганц худалдан авагчаа оросуудын уламжлалт далд хатгасаар зүхдэгээ тунгаа мангаруудаа. Хятадгүйгээр Монголоо төсөөлөөд үз. Малтмалаа дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд зарахаа бод. Нүүрс зэсийн орлогогүй Монгол хэцүүднэ. Юм л бол хужаа гэж онголздог чинь ухаалаг бус авир шүү.

Хөрөнгө оруулагчдыг хуу үргээсэн гайтай-стратегийн хууль зохиогч Г.Занданшатар Москвад сэм давхиж очоод Монгол Оросын парламент хоорондын хамтарсан комисс байгуулчхав. УИХ-ын 76-гийн шийдвэр юм уу, ганц спикерийн “Салхитын сюрприз” шиг тусгай ажиллагаа юм уу одоо хүртэл таг чимээгүй. ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин “Энэ комисс байнгын ажиллагаатай байж хоёр орны ерөнхийлөгчдийн хэлэлцэж тохирсон асуудлыг ажил хэрэг болгох бөгөөд цашид ямагт холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай” гэж тушаах зуураа Чингэсийн хөшөө рүү аман дотроо нулимаад “түүхээ сайн санаж яваарай, мартвал та нарт муу юм болно шүү. Хоёр орны хуулийг уялдуулж хийнэ”гэв.

Юу л болоод-хаашаа яваад байна даа хүүхдүүд минь? Яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг зуун улирч үүрийн гэгээ манхайсан. Үнэн учраа эрхэмсэг хөршдөө ойлгуулах гарц нээгдсэн ч ухаан суухгүй бол дахиад хатуу гарт базуулах аюул арилаагүй шиг байна. Монголын гол хүч-оюунлаг олон. Тиймээс би хүн зоноо тэнэг гэж наанаа уцаарлаад байгаа буурай. Өвгөн миний бухимдлыг эерүүлж ойлгоорой. 

Хэн авилгаас салгах вэ? Гэгээрсэн нийт. Өчнөөн хөрөнгө залгисан ч ямар ч ашиггүй мухар төмөр замууд бус галт тэрэгний урт урт цуваагаар чулуу шороогоо маш ихээр хямд тээвэрлэн хил давуулж панзлахыг мөн л гэгээрсэн олны овсгоо-шийдэх гол хүч. Тиймээс гэгээрэл юутай чухал бэ иргэдээ. Гоншигнохын оронд оюунлаг монголчууд болооч. Газрын тосоо, уранаа ашиглах төр засгийнхаа бодлогыг нийтээр идэвхийлэн дэмждэгээ гадна дотны гацаагчдад соёлтой харуул. Соёл бол зөөлөн агаад шургуу-гоё тэмцэл. Өөртөө дайсан үүсгэхгүй дархлаа. 

Харамсалтай нь дахиад л нөгөөдүүлээ сонгох шинжтэй. Цаадуул нь ордонд залрах сонгуульт хугацаандаа хөрөнгөжиж, хувийн өмчгүй үед оноосон эзэнгүй нийтийн тогоо өнгийж өссөн өлөн соц. ходоод нь цадсан бол хулгай луйвраа орхиосой. Дахин дахин сонгогдсон хулгайчид буруугүй. Яагаад гэвэл тэд сонгогдсон болохоос төрийн эрх булаагаагүй. Хулгайчдыг үл сонгох эрх биднийх. Тэгэхээр ядуурлын голомт бидний мулгуу гавал аж. Тэнэглэлтэй тэмцье гэсэн минь энэ. Дүнхүүгээс бүх муу юм сэдэрч байна. Мунхаг үр садыг минь гэгээрүүлж хайрла Эрдэнэ зуу-Гомбогүр минь.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 23 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 23 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 16 цаг 52 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 20 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 28 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 37 мин 1968 оны Чехословакийн хавар 18 цаг 5 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 19 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 19 цаг 53 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 20 цаг 2 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 23 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 13 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 2 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top