x

УБТЗ-ын экспортын тээвэр өнгөрсөн оноос 39.4 хувиар өсчээ

2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн үзүүлэлт эрс сайжирч, 2021 онд тогтоосон ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулах бүрэн боломжтой байна.

УБТЗ 2023 оны эхний 10 сарын байдлаар 26.7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар илүү байна. Тодруулбал, экспортын 9.4 сая тонн, импортын 3.0 сая тонн, орон нутгийн 10.1 сая тонн, дамжин өнгөрөх 4.2 сая тонн  ачаа тээвэрлэжээ.

Үүн дотроос экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 39.4 хувиар илүү байгаа нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч байгаагийн илрэл юм. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 67.1 хувиар илүү байгаа нь УБТЗ Ази-Европыг холбосон гол коридорынхоо давуу талыг ашиглаж, бүс нутагтаа байр сууриа улам бэхжүүлж байгааг харуулж байна.

УБТЗ-ын тээврийн хэмжээ ийнхүү эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь УБТЗ-ын зүгээс экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх гол үндсэн нөхцөл болох хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн хөрш орнуудынхаа төмөр замын дарга нартай энэ асуудлаар шаргуу ярьж ойлголцолд хүрч чадсаны үр дүнд энэ оны 2 дугаар сард болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушкийн боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. УБТЗ-ын зүгээс хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг болох боомтын сэргэлтийн бодлогыг бодитоор хэрэгжүүлж байгаагийн илрэл гэж дүгнэж болно.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 24 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 24 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 53 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 21 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 29 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 38 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 6 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 20 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 54 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 3 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 24 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 14 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 24 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 3 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top