Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 4-5-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант суманд 22 цаг гаруй цас орж, шууран салхины хурд 16-18 м/сек, хүйтний градус -9.3-17.3, хурд тунадасны хэмжээ 9.3 мм, цасны зузаан дунджаар 34 см хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, малаа дагаж явсан таван малчин эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Тус сумын ИТХ-ын фэйсбүүк дэх албан ёсны хуудсаар эмгэнэл илэрхийлжээ.
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих, хол замд гарах зайлшгүй шаардлагатай бол түлш, шатахууны нөөцтэй байх, холын гэрлээ шилжүүлэх, онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байхыг зөвлөж байна.