x

Эвлэрэл...

Айл гэр, амраг хос, хүнээс л улс үндэстэн бүрддэг. “Ард түмэн” энэ бол олон хүний нийлбэр тиймээс биегүй хариуцах эзэнгүй хоосон үг!

Хувь хүн бол хариуцлага, амжилт алдаа оноогоо эрсдэлээ өөрөө үүрэх бодьгал.

Хүн бусад амьтдаас ялгаатай нь мэдээж ухамсарт ертөнц. Энэ ертөнц биолог, физиолог, эд эсийн хувьд ч онцгой өвөрмөц. Хайрлахдаа тэд жинхэнэ ба жинхэнэ бусаар ханддаг. Бие биендээ жинхэнэ хайртай эр эм хоёр хүн бодитой, үнэн зөв, саруул ухаан, эрүүл бодлын учгаар уялдсан байдаг.

Нөгөөдөх нь хөрөнгө мөнгө, нэр төр, өнгө төрх харсан баг өмссөн залилан.

Хүн хоорондын хандлага тэр чигээрээ улс төр. Тэд оюун санаагаараа хайрлалцаагүй л бол хүчирхийлэл, аюумшиг, атаа, жөтөө эмгэнэл гашуудал. Үүний адил эрх чөлөө социализм хоёр нэг гэрт байж үл болно. Үүнийг хүн буй болгодог учраас л тэр. Хүн байгаа учраас эрх чөлөө нь гэрлэлт, айл өрхтэй яг адилхан.

Эрх чөлөөт айлд нөхөр нь эхнэрийнхээ тогоо шанага, эхнэр нь нөхрийнхөө ор дэвсгэр болдоггүй. Үүнтэй яг адилхан социализм дургүйгээ хүрэхээр хүчинддэг улмаар хяддаг бай нь эрх чөлөө биш. Ер нь эрх чөлөө мөнхүү коммунизм, фашизм, нацизмтай гэрлэж чадахгүй.

Эрх чөлөө, хүний эрхийг хамгаалж байна гэх мөртөө заналтайгаар хяддаг үзэл бол дээрхи измүүд болой.

Тийм учраас л эрх чөлөө социализм хоёр гэрлэлтээ цуцлуулж, төр эдийн засаг хоёр янхандалтаа зогсоох ёстой. Эрх чөлөөний үзэл зүүнийхэнтэй хэзээ ч тохирохгүй.

Хувийн өмч давамгайлж түүнд тулгуурлан хувь хүний эрхийг дээдлэх эрх чөлөөт тогтолцоо бол жам ёсны үнэ цэнэ.

Энд л эрх чөлөө жамаараа амьсгална.

Жамыг сүйтгэгчид жамаас зугтааж чадахгүй шүү дээ. Жам бол хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй хумиад л хаяна.

Эрх чөлөө социализм +( измүүд )хоёр гэрлэхээр үр хүүхдүүд нь (ард түмэн) хохирдог.

Эрх чөлөө хэзээ ч социализмд дарлуулахгүй, дарлуулаагүй бас дөрлүүлээгүй.

Тэгэхээр л социализм хэзээ ч устгаж дийлэхгүй мөртөлөө эрх чөлөөг тамладаг, яргалдаг, хяддаг. Гэвч эрх чөлөө төгсөхгүй, дуусахгүй харин зүүний измүүд дандаа бүтэлгүйтэн бүлтгэнэсээр хорвоог барж байна.

21-р зуун тэдний эцсийн зогсоол болог. 

Эрх чөлөөний үзэлтнүүд социализмаас ялгарч байж л урагшилна. Эвлэрнэ гэдэг нь аргаа ядсан арчаагүй сэдэл. АН хэзээ ч эвлэрэхгүй эвлэрч ч байгаагүй дандаа хуйвалдсаар өдий хүрсэн дүнхүүрэл. Дүйнгэтсэн прагматистуудтай эрх чөлөө бүүр харш.

Хүн хоорондын чөлөөт харилцаа, айдасгүй амгалан амьдралыг эрх чөлөө хамгаалдаг. Эрх чөлөөний үзэл баруун талдаа, эрх чөлөөг ярингаа устгадаг зүүний измүүд тэр талдаа яв.

Салж салаа замаар өрсөлдөх нь зүйд нийцнэ.

—Айл гэр, амраг хос, хүнээс л улс үндэстэн бүрддэг юм.

Тэд эрх чөлөөтэй аз жаргалант амьдралаа өөрсдийн толгойгоор бүтээх учиртай бөлгөө.

Тэр айлууд гэр гэртээ эрх чөлөөг цогцлоож хаана ч нүүр бардам явах ёстой буюу.

Д.Сосорбарам /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 51 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 51 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 17 цаг 20 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 48 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 56 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 18 цаг 5 мин 1968 оны Чехословакийн хавар 18 цаг 33 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 47 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 20 цаг 21 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 20 цаг 30 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 51 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 41 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 51 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 30 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top