x

Өмнөх жилтэй харьцуулахад угаарын хийнд хордох тохиолдол 20-30 хувь өсчээ

Сүүлийн үед угаарын хийнд хордож нас барах тохиолдол нэмэгдсэн. Энэ талаар Хордлогын төвийн эмчтэй ярилцлаа.

-2023 оны эхний есөн сарын байдлаар 53 иргэн угаартаж нас барсан гэх мэдээлэл байна. Хордлогын төвд сүүлийн үед дуудлага нэмэгдсэн үү. Сайжруулсан түлшний орц найрлагад юу байгаа болоод иргэд хордож нас бараад байгаа юм бол?

-2023 онд 53 хүн угаартаж нас барсан нь үнэн. Угаартаж нас барах иргэдийн тоо өсч байгаа. 2019, 2020 онтой харьцуулбал нас барах тохиолдол өсөөд л байна. Үүнийг олон нийт ч мэдэж байгаа. Гэхдээ тэр нүүрсний найрлага, агаарт ялгаруулах хорт байдал зэргийг би мэдэхгүй. Би хүн л эмчилдэг учраас тэр талыг нь мэдэхгүй юм. Наадахыг чинь мэддэг байгууллага нь тусдаа бий. НЭМҮТ-ийн хор судлал шуурхай удирдлагын төв гэж бий. Тэдгээр албаныхан ЭМЯ-тайгаа холбогдоод угаартсан хүмүүсийн мэдээлэл өдөр бүр нэгтгэгдэж бүртгэгдээд, судлагдаад дүгнэлт хийгээд бүх мэдээллээ гаргадаг. Би ерөнхий мэргэжлийн эмчийн хувьд угаарын хордлогыг оношилж, хордсон хүмүүсийг яаж эмчлэх вэ гэдэг дээр ажилладаг. Ерөнхийдөө иргэд гэртээ угаартаж нас барах тохиолдол их байгаа.

Эмнэлэгт ирээд нас барах тохиолдол харьцангуй цөөхөн. Бараг байхгүй шахам. 2-3 тохиолдол л байдаг байх.

-Ямар тохиолдолд эмнэлэгт очиж амжаад байгаа вэ?

-Эмнэлгийн түргэн тусламж дуудаж чадахгүй гэртээ нас барчихаад байна. Угаарт хордоод ухаангүй болчихдог. Угаарын хий хоёр үндсэн шинж чанартай. Хүн угаартаад эхлэнгүүтээ угаартсанаа мэдэхгүй сайхан болоод эхэлдэг. Архи уусан хүн шиг ч гэх үү, хар тамхи хэрэглэсэн хүн шиг ч гэх үү мансуурлын байдалд ороод түүнийгээ хүн мэддэггүй, анзаардаггүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө биеийн байдалд дүгнэлт хийхгүй, хордлогод орсон гэдгээ мэддэггүй. Тийм учраас иргэд хордлогод орсноо мэдэхгүй, дуудлага өгч амжихгүй, эмнэлэгт очилгүй нас барж байна. Нэг бол оройтчихсон, нэг бол нас барсан хойно нь, нэг бол нас барах хэмжээнд оччихсон хойно нь дандаа ойр хавьд нь амьдардаг хүмүүс, эсвэл эргэж тойрч байгаа хүн, ажил төрлөөсөө буугаад ирэх хооронд нь муудчихсан, ямар ч эмчилгээгүй болчихсон үед нь мэддэг. Түргэн тусламж очоод арга хэмжээ авч амжилгүй нас бараад байгаа юм.

-Аль үед нь эмчилгээ хийх боломжтой байдаг юм бол?

-Ямар ч үед эмчилгээ хийж болно. Эмнэлгийн бараа л амьд харж чадах юм бол боломжтой. Би хэлсэн, эмнэлэгт ирсэн л бол аврагдаад байгаа шүү дээ. Эмнэлгийн тусламжийн талын үзүүлэлтүүд боломжийн. Хамгийн гол болохгүй байгаа зүйл нь хүмүүс дуудлага өгч чадалгүй гэртээ муудаад нас барах тохиолдол давамгайлаад байна.

-Сайжруулсан түлш хэрэглэж байгаа айлууд нэгэнт хэрэглэж байгаа юм чинь үүнээс урьдчилан сэргийлэх аргууд нь юу байдаг юм бол?

-Угаар мэдрэгчээ байнга ажиллуул. Зуух, пийшингийн битүүжиллээ сайтар нягтал. Хаалтыг нь гал түлсэн үедээ, унтраагүй тохиолдолд хааж болохгүй. Янз бүрийн угаарын шинж тэмдэг мэдэгдэх юм бол яаралтай түргэн дууд.

-Албаныхан яг нарийн мэдээлэл өгдөггүй. Энэ талын мэдээлэл хаалттай байна л даа. Танай төвд хоногтоо хэдэн хүн угаартсан байдалтай ирдэг талаар мэдээлэл бий юу?

-Төрийн байгууллагууд Засгийн газрын хяналтын зарчмаар ажилладаг учраас мэдээлэл өгөхөд хүндрэлтэй. 53 гэдэг тоог Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тоотой харьцуулаад үзвэл эргэлзээтэй. Зөрөөд байдаг юм билээ. Үүний ихэнх буюу 80-90 хувь нь Улаанбаатарт гэр хорооллын айлуудад л бүртгэгдэж байгаа тохиолдлууд байдаг.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүшигээс тодрууллаа.

-2023 он гарснаас хойш нийт хэдэн хүн угаарын хийнд хордсон бэ?

-2023 он гарснаас өмнөх жилтэй харьцуулахад 20-30 хувь өссөн. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Мөн химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтдаг бодисын тоо 600-гаас дээш болж нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд энэ тоо буурсан үзүүлэлттэй гардаг байсан бол сүүлийн жилүүдэд өсч байна. Тийм учраас өнөөдөр бид химийн бодисын хордлого гэдэг сэдвийг ярихаас өөр арга байхгүй.

-Сайжруулсан түлш ямар шинж чанартай вэ?

-Утааны талаарх сэдэв 2000 оны эхээс нэлээн хүчтэй яригдаж эхэлсэн. Тухайн үед нийтээрээ түүхий нүүрс түлдэг байсан. Тэр үед гадаад орчны хүний нүдэнд үзэгдэх байдал манан татчихсан юм шиг байсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Зуун айл орчмын хэсэг, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг орчимд. Сайжруулсан түлшийг хэрэглэх болсноор манан татах буюу цайрч харагдах асуудал байхгүй болсон. Хиртэй хувцсыг барааны саван, угаалгын нунтгаар угаахаар хир нь арилаад материалынх нь чанар үлддэг. Сайжруулсан түлш үүнтэй адилхан. Гаднах бохирыг нь авсан ч найрлагад орсон бодисуудад нөлөөлөх боломжгүй. 2000 оны эхэн үетэй харьцуулахад хүний нүдэнд үзэгдэх утаа мэдэгдэхүйц багассан. Сайжруулсан нүүрсэнд хүхрийн агууламж өндөр байдаг. Тиймээс хагас кокосжсон нүүрс хэрэглэх, дулаанаар шийдэх гэх мэтээр дараагийн шат руу ахих шаардлага үүсээд байна. Нүүрс цэвэр байх тусмаа л өнгөгүй байна гэсэн үг. Утаа гарч байна гэдэг ямар нэгэн хольцтой байна гэсэн үг. Хагас кокс гэдэг бол илүү цэвэр нүүрс гэсэн үг.

-Ард иргэдийн угаартах шалтгаан юу байна вэ?

-Угаарын талаар ирж байгаа дуудлага мэдээллээс харахад 30 гаруй хувь нь дохиоллоо салгаснаас болж угаартдаг. Салгаж байгаа шалтгаан нь муухай дуутай, тог их зарцуулдаг. Гэтэл дохиолол нь утас цэнэглэхээс бага цахилгаан зарцуулдаг. Мөн таны эрүүл мэндийг авран хамгаалах хэрэгсэл юм шүү гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Иргэд яндангаа хөөлөх, сойлтыг нь шалгах, зуухны битүүмжлэлээ сайн шалгаж байх хэрэгтэй.

-Сайжруулсан түлш болон коксон нүүрсний аль нь агаарын чанарт бага сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Коксон нүүрс нь нүүрсний ангиллын дагуу гангын зориулалттай болоод явчихна л даа. Хагас кокосжсон нүүрс сайжруулсан түлшнээс бага өнгө, үнэр, хийтэй. Мөн нүүрстөрөгч их агуулдаг. Тэгэхээр мэдээж хагас коксон нүүрс нь сайн байлгүй яах вэ.

-Иргэдэд угаарын хийн хордлогоос хамгаалах талаар юу гэж зөвлөх вэ?

-Дохиоллоо 24/7 ажиллуулах, яндангийн хөөлт болон сойлтыг цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг шалгах, галлагаа хийхдээ анхаарах нь угаарын хийн хордлогоос өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг юм шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2 цаг 15 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2 цаг 15 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 3 цаг 44 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 цаг 13 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 4 цаг 20 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 29 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 57 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 5 цаг 11 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 6 цаг 45 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 54 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 7 цаг 15 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 8 цаг 5 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 8 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 54 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top