x

Ж.Сүхбаатар: Би гэм буруугүй! Бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах шаардлага байхгүй

Өчигдөрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "400 автобус" гэх гарчигтай, эл хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгуулах тухай мэдээлэл хөвөрсөөр байна. 

Хотын шинэ дарга Х.Нямбаатар ажлаа аваад хамгийн эхний мэдээлэлдээ "2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн" хэмээн мэдээлсэн. Цаг хугацааг нь хөөвөл энэхүү хэрэг тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт хамаарах аж. Нэг ёсондоо өчигдөрхөн болсон ногоон автобусны хулгайг биш 14 жилийн өмнөх автобус худалдан авалтыг сөхнө гэсэн үг юм. Мэдээж МАН-д АН-ын гишүүн байсан хэн нэгэн нүдэнд нь үзэгдэх нь шинэхэн зохиол бичихэд ашигтай байна. Энэ бол нэгэнтээ түмэнд түгсэн мартагдуулах технологи. 

Харин энэхүү өнгөрснийг ухаж гаргаж ирж, өөрсдийн хулгайгаа хаацайлах гэсэн мэдээллүүд нь Хотын сайд асан Ж.Сүхбаатарт хурдан үйлчлээд эхэлчихэж. Тэрээр өнөөдөр сэтгүүлчдээс зугтаж явахдаа хэд хэдэн үг хэлээд амжив. 

Тэрээр "Би тайлбар өгөөгүй. Би гэм буруутай биш юм чин юу гэж хариуцлага хүлээх юм. Би буруугүй. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах шаардлага байхгүй. Ногоон автобус гэмт хэрэг биш. Би ёс зүйн хариуцлагаа хүлээгээд сайдаас буусан" гэв. 

Ингээд Ногоон автобусны хэрэг замхрах зам руугаа нэгэнт орсоон гэхэд болохоор байна.

Аливаа хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтооход бүрэн эрх, гишүүний халдашгүй байдал нь саад болдог нь үнэн. Гэтэл хэдэн тэрбумаар хэмжигдэх хулгайн асуудалд сайдаас буугаад л хариуцлага хүлээчихдэг болжээ.

Гэхдээ эрх баригчдаа иргэд тэнэг биш болсон. "Ногоон автобус"-ны хэрэгт нэр холбогдсон Хотын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг бүрэн эрх, халдашгүй байдлынхаа татгалзаж, хариуцлага хүлээхийг шаардсан иргэд одоог хүртэл Төрийн ордны гадаа жагсаж байна. 

Дашрамд, одоогоор ногоон автобусны хэрэгт 25 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Энэ 25 дотор улстөрийн хариуцлага хүлээж түгжрэлийн сайд, хотын даргын албан тушаалаас буусан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байсаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.35)
    хуцдаг нохой вн
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 41 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 49 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 13 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 40 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 2 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 43 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 53 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top