x

Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр иргэдээс санал авч байна

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор www.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан иргэдээс санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим барилга барихаар барилгын зөвшөөрөл олгосон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого баримталж байгаа бөгөөд Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь дэвшүүлж байгаа бодлоготойгоо нийцэхгүй. Иймээс Урт цагааны 8000 ам метр талбай бүхий барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар нийслэлийн иргэдээс санал авч байна. Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр нэвтэрч “Дан” систем болон гар утсаараа долоо хоногийн хугацаанд санал өгөх боломжтой" хэмээлээ.

Мөн цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно гэдгийг онцлов.  

Урт цагааны барилгын түрээслэгчид шүүх дээр маргаан үүсгэж, 2020 оноос  хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Мөн энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бодис ашиглах зэрэг зөрчил илэрч байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт илгээжээ.

Түүнчлэн түрээслэгчдэд аравдугаар сарын 10-ны дотор барилгыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөг хүртэл суллаагүй байгаа юм.

Түрээслэгч нар “Гурван жил усгүй байгаа хэр нь бид өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа. Энд 30 түрээслэгч байгаа гэдэг ч давхар түрээслэгч нарыг оруулахаар 300-400 хүн бий. Сард нэг хүний 200 мянган төгрөг төлдөг” гэдгийг хэлж байлаа.

2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж найман удаагийн дүгнэлт гарсан байдаг. Харин одоо маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. “Алаг даага” ХХК болон нэр бүхий 10 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж хойшлуулсаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өнөө хэр болоогүй байна. Нэхэмжлэгч талаас эмнэлгийн магадалгаагаар хойшлуулах, өмгөөлөгчөө солих хүсэлт өгөх, хурал давхцах,  өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулжээ.

Дашрамд дурдахад, Урт цагааны барилгын зургийг 1959-1960 онд тухайн үеийн Барилгын зураг төслийн хүрээлэн хийж, 1960-1962 онд Хятадын барилгачид барьж, худалдаа үйлчилгээний зорилгоор байгуулж байжээ.

Та дараах https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч, Урт цагааны барилгын дахин төлөвлөлтөд саналаа өгөөрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 33 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 42 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 5 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 32 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 54 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top