x

Харүмафүжи "Токио" их сургуулийн Хүндэт доктор боллоо

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Д.Бямбадорж Харүмафүжид Токио Олон Улсын их сургуулийн Хүндэт докторын цол зэргийг олгох ёслол боллоо.

Токио Олон Улсын их сургуулийн ТУЗ-ийн тэргүүн Күрата Нобүясү “Япон соёлын мөн чанар орших сумогийн ертөнцөд, 70 дахь ёкозүнагаар тодрон гялалзсан Харүмафүжи сумогийн дэвжээн дээр, өдөр дутмын амьдралдаа ч сайн үлгэр дууриаллыг үзүүлсэн хувь хүн болохыг би харж мэдэрч хайрлан хүндэтгэдэг болсон юм. Японы бүшидотой холбоотой дэг жаяг, ёс заншил, итгэл үнэмшлийн амин сүнс сүмод байдаг гэж хэлж болно. Бүшидод орших өв уламжлалт соёл, ёс заншлын төлөө үлгэрлэн зүтгэсэн ёкозүна Харүмафүжигийн сумогийн замнал гаргасан амжилт, мөн түүнчлэн тэрээр 2018 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үндэслэн байгуулж, хоёр орны боловсролын харилцааг шинэ шатанд ахиулан хөгжүүлэх үйлсэд хичээн ажиллаж буй бодит үйлсийг нь үндэслэн, бид өөрийн их сургуулийн Хүндэт докторын зэрэг олгохоор шийдсэн юм. Манай их сургуульд одоогоор гадаадын 100 гаруй улсын оюутан суралцаж байна. Тэдний дотор “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг төгссөн оюутан бий. Манай их сургуулийг төгссөн монгол оюутны тоо 60 давж байна. Монгол оюутнууд сурах мэдэх эрмэлзлэл дүүрэн, итгэл үнэмшилээр бялхсан, ирээдүйн зорилго нь өндөр байдгийг бид мэднэ. Хоёр орны боловсрол, соёл, эдийн засаг ард түмний найрсаг харьцаа улам өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе” гэв.

Харин Харүмафүжи Д.Бямбадорж “Би 16 насандаа сүмо барилдах сонирхолдоо хөтлөгдөн Япон орныг зорьж ирсэн. Дэвжээний багш Исэгэхама ояката, оками сан ба дэвжээний ах сүмочид, дэмжигч түмэн олны хайр ивээл түшиг дэмжилгээр ёкозүна цолонд хүрсэн. Сүмогийн ертөнцөд ачийг хариулах гэдэг үг байдаг билээ. Энэ утгаараа би сүмод ачийг нь яаж хариулах вэ гэж барилдаж байх үедээ боддог байсан. “Улс бол хүн, хүн бол боловсрол” гэдэг итгэлээр хоёр орны боловсролын байгууллагыг сонгосон билээ. “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн тэргүүлэгч Ж.Галбадрах багштай хамтран “Шинэ монгол Харүмафүжи” сургуулийг үүсгэн байгуулаад, энэ жил 5 дахь жилтэйгээ золгоод байна. Цэцэрлэгийн наснаас эхлээд, ахлах ангийн сурагч хүртэл нийт 1800 гаруй хүүхдэд эрдэм мэдлэг  боловсрол олгохоор бид бүгд ажиллаж байна. Хүй тасран хөлд орсон Монгол эх орноо би ээж минь гэж, хүч нэмж ухаан тэлсэн Япон орныг аав минь гэж бодож явдаг юм. Өнөөдрийн энэ хүндтэй эрдмийн цол зэрэг манай сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч ажилтан хамт олонд минь үзүүлсэн хүндэтгэл хэмээн ойлгон хүлээн авч байна. Та бүгдэд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Манай хамт олон цаашид ч хичээн ажллах болно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 44 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 53 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 16 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 43 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 5 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 46 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 57 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top