x

АТГ-ын хөөсөн чулуу: "Ногоон баас”-ны хэргийг замруулах нь

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүнийхээ бүрэн эрхийг тайлж хаяад, Сонгинын сонгогчдын өгсөн мандатыг хог дээр чулуудчихаад яаран сандран хот руу харайлгасан шалтгаан, ойрын зорилго тодорхой болов. Шуудхан хэлэхэд ногоон автобусны хулгайг хаацайлах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулах ажлаа хотын шинэ дарга амжилттай эхлүүллээ.

Хотын даргын ажлыг аваад хийсэн анхны мэдэгдэл нь “Тэгж яривал нийтийн тээвэрт нүүрлэсэн хулгай чинь бүр 2008 оноос эхэлсэн. Хотын даргын хувиар нийслэлд учирсан бүх хохирлыг тооцож нэхэмжилнэ” гэсэн билээ. Энэ дагуу нь АТГ ч шуурхай ажиллагаа явуулж, хотын дарга асан зарим нэгнийг баривчилж, зарим нэгээс нь мэдүүлэг энэ тэр авч эхэлжээ. М.Энхболдоос хууль бус газар олголтын асуудлаар мэдүүлэг авсан, Ц.Батбаярыг охин Б.Сэлэнгийнх нь эзэмшдэг “Сити баз консалтинг” компанитай нь холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа тухай АТГ-ын тайланг хэвлэл, соошлаар хайр найргүй шүршиж байна.

Ц.Батбаяр нь “Сити баз консалтинг” компанийг МАН нийслэлд эрх барьсны дараа буюу 2017 онд байгуулсан. Байгуулагдсан даруйдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хөндлөнгөөс хяналт тавих гэрээг Нийтийн тээврийн газартай байгуулсан гэнэ. Мөн “2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 124 тэрбум төгрөг болж өссөн. 2022 онд нийслэлээс 200 тэрбум төгрөгийг татаасаар өгсөн. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 компанид очих ёстой энэ мөнгө “Сити баз консалтинг” компаниар дамжсан” гэх мэтээр гөрджээ. Нөгөө “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг болж байх шиг.

Нэгдүгээрт, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад шууд хуваарилах ёстой энэ мөнгө яахаараа, ямар хуулиараа хөдлөнгийн хянал тавьдаг компаниар дамждаг байна?

Хоёрдугаарт, хэрвээ тийм зүйл болсон байлаа ч АТГ-ынхан яагаад тухайн үед ажил хариуцаж байсан хотын дарга нарыг яагаад тойроод явчихав?

2017 онд Ц.Батбаярын охины компанитай гэрээ байгуулсан хүн нь тэгвэл 2016-2018 онд хотын даргаар ажилласан Су.Батболд байх нь. Түүнээс хойш Ж.Батбаясгалан (2018-2019 он) С.Амарсайхан (2019-2020 он) Д.Сумьяабазар (2020-2023 он) нар хотыг удирдаж байсан. Нөгөө их татаас олгосон нь Сум даргын эрхшээсэн үетэй давхацдаг. За тэгээд нийтийн тээврийн компаниудад олгодог татаасыг нэмэх бодитой шалтгаан байсан эсэх гээд олон л юм бий.

Харин одоо шалгагдаж байгаа М.Энхболд нь бол бүр 1999-2005 онд, Ц.Батбаяр нь болохоор 2005-2007 онд хотын даргаар ажиллаж байсан хүмүүс. М. Энхболд нь 2005 онд УИХ-ын 65-р тойрогт явуулсан нөхөн сонгуулиар (тус тойргоос сонгогдсон Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа) УИХ-ын гишүүнээр сонгогдож, хотын даргын суудлаа Ц.Батбаярт шилжүүлсэн. Тэр утгаараа Ц.Батбаярыг М.Энхболдын хүн, жижиг М.Энхболд энэ тэр гэдэг байсан нь бол үнэн л дээ. Аль аль нь МАН-ын өнгөрсөн үе, баларсан түүх. Одоо эрх барьж байгаа нөхөд болон ирэх сонгуульд нь ямар ч падгүй, товчхондоо бол "МАН-д гарзгүй" болсон хүмүүс. Ийм л шалгуураар М.Энхболд, Ц.Батбаяр нарыг шалгаж эхэллээ гэж харахаар байна даа.

Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар гэдэг хүн ирэх сонгууль хүртэл энэ хоёр нөхрийг ноолж, "ногоон баас”-ны хэргийг дарагдуулах, мартуулах үүрэг хүлээсэн юм байна. Ногоон “баас”-аа ухвал нууцын гэрээ хийж, худалдан авалтыг зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, нийслэлийн МАН хүртэл унах болчихоод байгаа учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө харьяанд байдаг АТГ-аар дамжуулж энэ ажлыг хийж байна. Х.Нямбаатар нь гардан гүйцэтгэж байна. Манай хэвлэлийнхэн ч гэсэн өгөөшийг нь үмхэж аваад тултал сэвэх байлгүй дээ.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 33 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 33 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 17 цаг 3 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 31 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 38 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 48 мин 1968 оны Чехословакийн хавар 18 цаг 15 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 29 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 20 цаг 3 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 20 цаг 12 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 33 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 23 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 33 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 12 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top