АТГ-аас Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаярыг өнгөрсөн шөнө цагдан хорьжээ.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулаад байгаа аж.
Тэрээр 2005-2007 онд Хотын даргаар ажиллаж байхдаа бусдаас авлига авсан, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.