x

Эерэг дадал зуршлыг бүтээх нь...

Бид амьдралдаа олон эерэг дадал зуршлуудыг хэвшүүлэхийг хүссэн ч тэр бүр амьдралын хэв маягтаа шингээж чадалгүй өнгөрөөсөн байдаг. Жишээ нь, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулах, хайртай дотнын хүмүүстээ цаг зав гаргах гэх мэт илүү дээр БИ-г бүтээхийн төлөө бидний хүсдэг зүйл олон байх.

Бидний эрмэлздэг дадал зуршил гэж юу вэ?

Мэдээж үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан олон тодорхойлолт байдаг. Тэдгээрээс хамгийн сонирхолтой санагдсан нэг тодорхойлолтыг хуваалцъя.

Дадал зуршил гэдэг бол товчлол /shortcut/ юм. Өөрөөр хэлбэл олон зүйл бодолгүйгээр, богино хугацаанд автоматаар шахуу хийж чаддаг зүйлсийг хэлнэ гэж Pennsylvania их сургуулийн зан төлөвийн шинжлэх ухаанч Katy Milkman хэлсэн байна.

Сайн дадал бол хүний амьдралд алхам, алхмаар эерэг өөрчлөлт авч ирж, нэг л мэдэхэд өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг.

Цаг хугацаа хамгийн чухал

Зөв дадлыг шинээр бий болгоход хэзээ эхлэх вэ гэдэг маш чухал. Ялангуяа аливаа үйлдлийн үр дүнг тэр даруй мэдрэх нь цаашид дадал, зуршил болж чадах эсэхэд чухал нөлөөлдөг байна. Үр дүн нь хурдан мэдэгдэхгүй учраас өглөө эрт гүйнэ гэдэг эхний 1, 2 долоо хоногтоо бидэнд хүндрэлтэй санагддаг. Харин үүний оронд буйдан дээрээ хэвтээд зурагт үзэх нь ая тухтай мэдрэмжийг бидэнд шууд мэдрүүлдэг тул илүү хялбар санагдаж, дадал болоход амархан байдаг.

Иймд шинэ зүйлийг дадал болгон хэвшүүлэхийг хүсвэл хэзээ, ямар зорилготой эхэлж, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ маш сайн тодорхойлон төлөвлөгөөгөө нарийн гаргах нь зөв болж байна.

Тогтмол гэхдээ уян хатан

Google компанийн 2500 ажилтныг 2 группт хуваан 1-р группийн гишүүдийг фитнест өдөр бүр тогтсон цагт явах, харин 2-р группт хүссэн цагтаа буюу боломжтой үедээ явах боломжийг олгожээ. Үр дүнд нь хатуу цагийн хуваарьтай фитнест явсан ажилчид цагтаа очиж чадахгүй байх, хоцрох шалтгаануудын улмаас бүр мөсөн явахаа больсон тохиолдлууд нь өндөр байсан бол уян хатан цагийн хуваарьтай ажилчид фитнестээ тогтмол явсан байна. Үүнээс харахад дадал зуршлыг бий болгоход тогтмол хэдий ч уян хатан хандах нь чухал болж байгаа юм.

Дадлыг хэвшүүлэхэд хэр их хугацаа шаардлагатай вэ?

Яг үнэндээ үүнд тогтсон хугацаа байхгүй гэж Cambridge-ийн их сургуулийн сэтгэл судлаач Benjamin Gardner хэлсэн байдаг. Заримдаа хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сар ч зарцуулах тохиолдол гарна. Гэхдээ хамгийн оновчтой хугацаа бол 60 хоногийн дотор дадал болдог гэсэн судалгаа байдаг. Иймд багадаа 2 сар өөртэйгөө тулж ажиллах шаардлагатай байх нь.

Сайн дадал зуршлууд бидэнд яагаад хэрэгтэй вэ?

Дадал зуршил бидний тархины бүтээмжийг нэмэгдүүлдэг гэвэл та итгэх үү? Тархи бидний өдөр тутмын үйл ажиллагаа, үйл хөдлөлийг удирдах үүрэгтэй эрхтэн юм. Харин зарим зүйлсийг тогтмол давтамжтайгаар дээр дурдсанчлан автоматаар хийдэг болж чадвал тархины ачааллыг багасгаж, тархины хүчийг өөр чухал чалленжууддаа зарцуулах боломж үүснэ.

Та бүхний амьдралд эерэг нөлөө үзүүлэх зарим дадал зуршлыг санал болгож байна.

  1. Эрүүл мэнддээ илүү их анхааран дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох
  2. Дэлгэцийн цагаа багасгаж, хайртай дотнын хүмүүстээ илүү их цагийг зарцуулах
  3. Санхүүгийн төлөвлөгөө гаргаж, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх
  4. Ирээдүйнхээ төлөө санхүүгийн дархлаа тогтоож, ХУРИМТЛАЛЫГ зуршил болгох
  5. Хоббиндоо цаг гаргаж, стресс бухимдлаас хол байх
  6. Дахин боловсруулах хэрэглээг дэмжиж, эх дэлхийгээ хайрлах

Эерэг дадлыг бүтээх эрүүл амьдралын хэв маягт тань амжилт хүсье!

А.Анхил

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 18 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 18 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 48 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 16 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 23 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 33 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 0 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 14 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 48 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 5 цаг 57 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 18 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 8 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 57 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top