x

Инфляцийн нэг шалтгаан ба Төрийн өмчийн компани

Дийлэнх Монголчууд 1990 оноос Чөлөөт зах зээлийн эдийн засгийн системээр 30 жил явлаа гэж өмнөх нийгмийг санагалзан бичиж байх шиг. Үндсэндээ Монгол улс 1990 онд Холимог эдийн засгийн системийг сонгон (Mixed economy) зах зээл дэх төрийн оролцоог (Интервенционизм) өндөр хэвээр үлдээсэн юм. Төр зах зээлд оролцож, зах зээлийн үнийг тогтоож, тодорхой салбар, секторуудад төрийн өмчийн компани үйл ажиллагаа явуулж, улмаар эдийн засгийн суурь харилцаа Үнэ (Бараа бүтээгдэхүүн болон хөдөлмөрийн ), Эдийн засгийн журмууд (economic regulation), стандартууд, бараа бүтээгдэхүүний импортын квот, хориг зэрэг бүхий л талаараа Чөлөөт зах зээлийн эдийн засгийн онолоос эсрэг холимог тогтолцоог бий болгож хэрэгжүүлж ирсэн билээ. Тиймээс өнөөгийн болж бүтэхгүй байгаа бүхний ард Капитализм биш Интервенционизмыг цохох учиртай юм. 30 жил холимог эдийн засгийг хэрэгжүүлснээр тэгш бус байдал, авилгал хээл хахууль, дабл стандарт, хуулийн засаглалгүй байдал зэрэг зүйлс бий болоод байгаа билээ. Үүний хамгийн тод жишээ нь Төрийн өмчийн компаниудын тэлэлт, төрийн өмчийн компаниудыг бий болгох замаар улс төрчдийн санхүүжилт, төртэй хамссан компаниуд гэх мэт нь инфляци болгох голлох шалтгаан болж байгааг нийтлэлээрээ онцлохыг хүслээ.

Интервенционизм хийгээд холимог эдийн засаг хэрхэн ажилладаг болохыг ойлгохын тулд 2 зүйлийг тодруулах нь зүйтэй юм.

Нэгдүгээрт, Үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчид суурилсан нийгэмд эдгээр хэрэгслийн заримыг нь төр, хотын захиргаа өмчилдөг, ажиллуулдаг. Тодорхой тооны үйлдвэрийн газар, компанийг төр удирдаж буй учраас эдийн засгийн үйл ажиллагааг тодорхойлдог зах зээлийн эдийн засгийн онцлог шинж нь хэрэг дээрээ хэвээр үлдэж байгаа юм. (Төрийн өмчийн компани) Тиймээс ч эдгээр төрийн сангаар бий болсон, эсхүл төрийн өмчийн компаниуд нь зах зээлийн хуулийн адил ашгийн хойноос явж, алдагдлаас зайлсхийх шаардлагатай болдог. Төрийн өмчийн компанийн алдагдлыг төр санхүүжүүлэх үндсэндээ 2 арга байгаа нь татварын орлогоор санхүүжүүлэх, эсхүл мөнгө хэвлэж, зээл олгох замаар санхүүжүүлэх явдал юм.

Хоёрдугаарт, Үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчлөл, энтрепренершип, зах зээлийн худдалдааг нэр төдий үлдээдгээрээ эхний загвараас өөр байдаг.

Манай улс нь эхний загвараар зах зээл дэх Үйлдвэрлэлийн зарим хэрэгслийг төр эзэмших замаар (Эдгээр нь улам тэлсээр байгаа) зах зээлд оролцож байгаа юм.

Инфляцийн тухай товчхон

Инфляцийг тайлбарлахаас өмнө эхлээд мөнгөний тухай товчхон тайлбарлах нь зүйтэй юм. Мөнгө нь бусад бараа бүтээгдэхүүний адил эдийн засгийн бараа таваар аж. Гэхдээ их онцгой шинж чанартай хүмүүс үүгээр аливаа юмсыг хийх гэж эсхүл мөнгийг шууд байдлаар хэрэглэж ач тусыг нь хүртэх гэж ашигладаггүй. Тэд мөнгийг бусадтай арилжаа хийхийн тулд ашигладаг аж.

Бусад бараа бүтээгдэхүүний адил мөнгөний үнэ буюу худалдан авах чадамж нь эрэлттэй нь үл нийцүүлэн нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэхэд буурдаг. Мөнгөний эрэлт нь арилжааг хийж буй хувь хүмүүсийн мөнгөнд өгч буй үнэ цэнээс хамаардаг. Мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх тусам (тоо хэмжээ,) үнэ цэнэ нь буурдаг. Мөнгөний үнэ нь (худалдан авах чадамж) нэгж мөнгөөр арилжиж болох бараа бүтээгдэхүүний хэмжээгээр бус харин бусад бүтээгдэхүүнийг худалдан авахад мөнгөний нэгж хэр зэрэг шаардлагатай гэдгээр тодорхойлогддог.

Энгийнээр инфляци гэдэг нь мөнгө нь бусад бараа бүтээгдэхүүний адил нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэхэд мөнгөний үнэ (Худалдан авах чадамж) буурч, тоо тоомшгүй олон үнийн өөрчлөлтөд хүргэж, зах зээлийг бусниулж, нөөц баялагийг нэг газарт татан цугларуулж дараа нь өөр газарт гэх мэтээр цааш үргэлжлэн бодит хор хөнөөлтэй өөрчлөлтүүдийг бий болгодог байна. Иймээс инфляци гэдэг нь Мөнгөний нийлүүлэлт бий болгох замаар түүний үнэ цэнэ буурч байгаа явдал болохоос бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт биш юм.

Эдгээр нь зээлийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтээс төрд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Кроникапиталистууд, эсхүл төрийн аливаа хөнгөлөлттэй зээлийг хамгийн түрүүнд хүртэж буй хүмүүс ашиг тусыг нь хүртэж, хамгийн сүүлд хүртэж буй хүмүүс хор хөнөөлийг нь мэдэрдэг. Учир нь зах зээлд мөнгө нийлүүлэх үед шинэ мөнгийг хамгийн анх хэрэглэж буй хүн нь үнэ цэнэ (Худалдан авах чадамж) буураагүй байх үед нь хэрэглэж байдгаараа тэгш бус байдлыг аажим, аажмаар бий болгодог.

Дээрх зураг нь 2022 онд М2 Мөнгөний нийлүүлэлт 33.2 их наяд хүрч, нэг жилд 5.7 их наяд М2 мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. Энэ нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийхээ 55 орчим хувьд Мөнгөний нийлүүлэлт бий болгож байгаа нь инфляцийг шууд утгаар бий болгож байна.

Төрийн өмчийн компанийн өсөлт

Монгол улс 1990 оноос хойш төрийн өмчийн компаниудыг хувьчлах үйл явц 1992–1995 онд нийт дотоодын үйлдвэрлэлийн 50%-ийг хувьчилжээ. (Энд дарна уу), 1995–2000 онуудад нийт үйлдвэрийн 90 орчим хувийг хувьчилж, 25 үйлдвэрийн газартай үлдэж байв. (энд дарна уу) харин 2010 оноос Төрийн өмчийн компаниудыг ихээр бий болгож, улс төрийн намын санхүүжилт, улс төрчдийн саалийн үнээ болгосон нь дараах статистик тоо баримтаас харагдана.

Дээрх зургаас үзвэл Төрийн өмчийн өмчит 105, төсөвт болон бусад 65 байгууллага, нийт 170 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд бий болжээ. Наад зах нь дүүрэг, сум, аймаг, нийслэлгүй төрийн өмчийн компаниудыг олноор бий болгосон юм. Хүүхдэд үдийн хоол өгнө төрийн өмчийн компани байгуулъя, иргэдэд халамж тараана төрийн өмчийн компани байгуулъя гэх мэтчилэн элдэв сайхан зорилго, уриа лоозон, мөрийн хөтөлбөр ярьж эцэстээ авлига, саалийн үнээний уур уурхай болгосон нь нууц биш.

Одоо гол асуудал руугаа оръё. Төрийн өмчийн компаниудын хөрөнгийн хэмжээг эрс өсгөх үйл явц сүүлийн 12 жилд бий болов.

Дээрх зургаас харвал 2022 онд төрийн өмчийн компанийн хөрөнгө нь 59.2 их наяд, Эргэлтийн хөрөнгө нь 9.5 их наяд бол эргэлтийн бус хөрөнгө нь 49,7 их наяд. Эргэлтийн бус хөрөнгийн 24.1 их наяд нь урт хугацааны хөрөнгө оруулалт байна. Ялангуяа 2016 оноос Төрийн өмчийн компаниудын хөрөнгө огцом өссөн үр дүн харагдаж байна. Энгийнээр 14.5 их наядын орлого олохын тулд 21.2 их наядын өр төлбөр тавьж, 11.5 их наядын зардал гаргажээ. Нийт Төрийн өмчийн компаниудын ROA буюу хөрөнгийн үр өгөөж нь 2021 онд 1.9 хувь байсан бол 2022 онд 3.5-хан хувь болжээ.

Хөрөнгийн үр өгөөжгүй, ийм их олон компаниуд яг иргэдэд ашигтай гэж үү.

Нэг төгрөг бүтээхийн тулд 90 мөнгө зарцуулдаг

Төрийн өмчийн компаниудын 1 төгрөг олохын тулд 90 мөнгө зарцуулдаг гэвэл та итгэх үү? Хувийн хэвшилд энэ тоо бол дампуурал, үр ашиггүй, бүтээмжгүй байдал. Төрийн өмчийн компани ашгийн төлөө биш зарцуулалтын төлөө явдаг мэт л үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг юм. Зах зээлийн үүднээс ямарч Энтрепренер энэ тоо хараад ичиж үхэх биз.

Гэвч дээрх зургаас харвал үнэхээр 1 төгрөг бүтээхийн тулд 0.9 төгрөг зарцуулж байгаа харж болно. (Энд) Санхүүгийн үйл ажиллагааны хувьд 96 компани тооцоолсноос (6 компани ороогүй) санхүүгийн өндөр эрсдэлтэй 47 компани, эрсдэлтэй 33 компани, хэвийн эрсдэлтэй 16 компани байна. Гэвч тэдгээр төрийн өмчийн компаниудын захирлууд ажлаасаа халагдах нь ховор.

Кроникапитализм ба төрийн өмчийн компани

Кроникапитализм буюу Клиентизм гэдэг угтаа нэг ойлголт бөгөөд Кроникапитализм гэдэг нь бизнес эрхлэгчид чөлөөт зах зээл бус төртэй нийлж, улс төрийн нам, бизнес хоорондын уялдааг бий болгож, төртэй нийлж бизнес хийх, зах зээлд монополь байдлаа төрөөр дамжуулан тогтоох, зах зээлд оролцох явдлыг хэлдэг бол Клиентелизм гэдэг нь хоёр болон олон хүнийг хамарсан найз нөхөд, хамаатан садангийн онцгой харилцаа, холбоо бөгөөд голдуу тодорхой зорилгод чиглэсэн байх ба нийгэм, эдийн засгийн, улс төрийн хувьд дээгүүр зиндааны нэг этгээд (Патрон, ивээн тэтгэгч) нь доогуур зиндааны нөгөөдөө (клиент, дэмжигч) өөрийн нэр нөлөө, боломж бололцоог ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж байхад клиент нь мөн хариуд нь ивээн тэтгэгчдээ өөрийн биеэр үйлчлэх зэргээр ерөнхий дэмжлэг туслалцаа үзүүлдэг үзэгдэл юм. Тэтгэгч, дэмжигчдийн холбоо нь олон хүнийг хамарч, тэдгээр нь хэд хэдэн шат дамжлага үүсгэж, улмаар нэгэн пирамид болж нийгмийн солилцооны сүлжээг улмаар нийгмийн солилцооны авилгалыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, клиент – клиент буюу үйлчлүүлэгч – үйлчлүүлэгчийн харилцаа болох Улс төр, иргэний нийгмийг холбогч гүүр болох улс төрийн намыг иргэний нийгмээс салгаж, бизнесийн бүлэглэлүүд клоничлох, улмаар чөлөөт зах зээлийн бус эдийн засаг буюу төрөөр дамжуулан эрх мэдэл, эрх дарх авч баяжих тогтолцоог хэлдэг. (Товчхондоо: улс төр – далд бизнес – төрийн алба гэх тогтолцоо юм.)

Төрийн өмчийн компанийн захирлаар улс төрд хамаарал бүхий этгээдүүд томилогдох нь элбэг. Улс төрийн намын бага хурлын гишүүд, улс төрийн намын гишүүн, удирдах албан тушаалтан сонгогддог гэвэл хэлсдэхгүй. Улс төрийн намын гишүүн биш төрийн өмчийн компанийн захирлыг нэрлэнэ үү гэвэл бараг олдохгүй биз.

Пост коммунист улс орнуудад элбэг гарч буй үзэгдэл нь улс төрийн нам, төрийн өмчийн компани, санг өөрийн танил талаараа бүрдүүлэх (Танил талын капитализм буюу чөлөөт зах зээл биш) улмаар тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдуулан хамаарал бүхий, танил этгээдээрээ төрийн өмчийн компанитай хамтрах хуулийн этгээдийг байгуулах замаар өөртөө давуу байдал авах, санхүүжилт босгох үйл явцууд, тэдгээр циклийг Михайл клима-ийн Кроникапитализм номонд дурьдсан байдаг. Монгол улс яг тэр номын замналаар явж буй гэхэд хэлсдэхгүй. Нөгөө төрийн өмчийн компанийн захирлууд намын дэргэдэх залуучуудын байгууллага, элдэв клуб, байгууллагуудад элсэх замаар улс төр дэх нөлөөллөө бий болгон, улмаар захирлаар томилогдон тодорхой ашиг сонирхолын үүднээс гэрээ хэлцэх байгуулах замаар 1 төгрөг орлого олохын тулд 0.9 төгрөг зарцуулах замаар хөлждөг. Энэ нь эргээд нийгэмд тэгш бус байдлыг бий болгон, улс төрд орохгүй л бол сайхан амьдарч болохгүй, компаниа томруулж чадахгүй гэх ойлголт өгч бизнесийнхнийг хүссэн хүсээгүй улс төр рүү татах нь тэр. Ийм л тойргийн тэдгээрийн баяжих төлөөсийг бид инфляци буюу худалдан авах чадвараа унагах замаар төлж буй юм.

Инфляци, тэгш бус байдлын шалтгаан төрийн өмчийн компани

Нэгэнт хөрөнгө байгаа нөхцөлд түүнийг хэрхэн зарцуулах эрх мэдэл дээр очих гэсэн шударга бусаар баяжих гэсэн хүмүүсийн цуваа улс төрийн намыг тойрч гүйх нь энүүхэнд биз. Иймл замаар улс төрийн нам санхүүжиж, 1.5 сая км газар нутагт, 3.5 сая хүн амд хүрч, нүсэр бүтэц, данхар бүтцээ санхүүжүүлэх санхүүжилтээ олдог биз.

Одоо харин гол асуудалдаа оръё. Яг яаж инфляци бий болгоод байна гэж үү. Дахиад тоо харуулъя.

Дээрх 2 тоогоор л харагдана. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн компаниудын өр төлбөр нь 21.2 их наяд, Богино хугацааны болон урт хугацааны өр төлбөрийг хаанаас авах вэ? Арилжааны банкуудаас, эсхүл төрийн санхүүжилтийн сувгаар авна. Төрд дээрхийг өгөхийн тулд 2 арга зам хэрэглэнэ. Нэгдүгээрт, татварын аргаар татварын орлого нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх, хоёрдугаарт, Мөнгө хэвлэх замаар санхүүжүүлэх. Үүний нэг тод жишээ нь Ковидын үед 10 их наядын хөтөлбөр гаргасан. 10 их наядын хөтөлбөрөөс, нийт банкуудаас төрийн өмчийн компаниудын авсан зээлийг харахад л харагдана. Нөгөө талаар, Монголын банкны мөнгөний нийлүүлэлтийн графикыг, төрийн өмчийн компанийн өр төлбөрийн графиктай, мөн инфляцийн графиктай харьцуулаад харвал парлел явж байгаа нь харагдана.

Мөнгө хэвлээд төрийн өмчийн компани руу оруулаад улс төрд хамаарал бүхий этгээдүүдийн компаниудыг санхүүжүүлээд бидний ярьдгаар цүнх баригчид гэнэт баяжаад тэгш бус байдал үүсгээд байгаагийн шалтгаан ердөө л энэ.

Эцэст нь

Людвиг Фон Мизесийн үгээр дуусгахыг зорив.

Төрийн зарцуулалт нэмэлт ажлын байр бий болгож чадахгүй, боломжгүй. Хэрэв төр иргэдээс татварлах эсвэл зээлэх замаар ажлаа санхүүжүүлвэл шинээр үүсгэсэн ажлын байрны тоотойгоо ижил ажлын байрыг устгаж байна гэсэн үг. Төр арилжааны банкуудаас зээл авч ажлуудаа санхүүжүүлсэн тохиолдолд энэ нь зээлийн тэлэлт болон инфляцийг дагуулна.

Бидэнд төрийн өмчийн компаниуд юу дагуулдагийг ЖДҮ-ийн хэргүүд, концессын хэргүүд, Хөгжлийн банкны хэргүүд, Нүүрсний хэргүүдээс хангалттай нотолгоог харж болох бизээ. Элдэв гоё зээл, санхүүжилт нь улс төрчдийн халаасанд орсныг дээрх үйл явдлууд бүрнээ харуулсан биз. Бидний тэгш бус байдал бий болгоод байгаа үндсэн шалтгаан нь өөрөө төрийн өмч юм.

Төгсгөлд нь энэ бүхнээс та бүхэн өнөөгийн Монголын нийгэм нь чөлөөт зах зээлээс болсон гэх нэг ч аргумент үлдээгүй гэж найдна. Монгол чөлөөт зах зээлээс бус интервенционизмаас үүдэж тэгш бус байдал бий болж байгаа

Нийтлэлийг бичсэн Ц.Мөнхбат

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 12 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 12 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 16 цаг 41 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 9 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 17 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 26 мин 1968 оны Чехословакийн хавар 17 цаг 54 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 8 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 19 цаг 42 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 19 цаг 51 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 12 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 2 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 12 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 21 цаг 51 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top