x

Эмэгтэй бизнес эрхлэгч танд зориулсан “Women Owned” тохирлын тэмдэгт тун удахгүй…

Дэлхий даяарх нийт бизнес эрхлэгчдийн 39.9%-ийг эмэгтэйчүүд, 60.1%-ийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна. Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсын нийт бизнес эрхлэгчдийн 37%-ийг, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн тоо гарчээ. Энэ тоо жил бүр өсөхийн хэрээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нь тэднийг цаашид илүү тогтвортой үйл ажиллагаа явуулж, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулахад нь чухал нөлөө үзүүлэх юм. 

Харин Монгол Улс эмэгтэйчүүдэд зориулсан бизнесийн таатай орчныг бүрдүүлэх шатандаа явж буй бөгөөд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй нийтлэг асуудлууд цөөнгүй байгаа юм. Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкнуудын оролцоог нэмэгдүүлэх боломж”-ийн судалгааг хийсэн бөгөөд судалгаанд оролцсон эмэгтэй бизнес эрхлэгч нарын хариултаас харахад үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаа эрхэлсэн хугацаа, ажилтны тоо, борлуулалтын орлого зэргээс үл хамааран дараах бэрхшээлүүд тэдэнд нийтлэг тулгарч байна.

Үүнд:

  • Санхүүжилт авах боломжгүй, зээл хөрөнгө оруулалтын хүртээмжгүй;
  • Хөрөнгө, барьцаа хөрөнгийн дутагдал;
  • Бизнес хөгжүүлэх менежментийн чиглэлээр ур чадвар дутмаг;
  • Нийгмийн болон бизнес дэх жендерийн, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт;
  • Төр засгийн зүгээс хууль эрх зүй, хөрөнгө оруулалт дутмаг, дэмжлэг байхгүй гэжээ.

Дэлхий дахинд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” гэх нэр томьёог хуулиар баталснаар үндэсний стратегидаа оруулж, бодлогын түвшинд мөрдлөг болгон дэмжлэг үзүүлж буй нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулах цогц орчныг бүрдүүлж өгч байна. Үүнээс эмэгтэй бизнес эрхлэгчийг тодорхойлж, тэдний ялгарлыг бүрдүүлэх нь бизнесийн таатай орчныг бий болгоход ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харж болно. Манай орны хувьд хараахан эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиар тодорхойлж, тусгаагүй боловч энэ чиглэлд төр, олон улсын байгууллагын хамтарсан хуулийн төсөл хэрэгжих шатандаа явж буй юм.

Харин Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлахыг зорилгоо болгон “Women Owned” тохирлын тэмдгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэж байна.

Ийнхүү Голомт банк “Women Owned” бизнес эрхлэгч эмэгтэй тохирлын тэмдгээр дамжуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган ажиллах бодлогынхоо хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулж байна. Мөн цаашид жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк

#WomenOwned

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 5 цаг 49 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 6 цаг 11 мин 1924 оны Үндсэн хууль 7 цаг 52 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 3 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 9 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 38 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 10 цаг 50 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 4 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 11 цаг 11 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 12 цаг 17 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 38 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top