x

Хүүхдийн 100 мянгыг сургуулийн Үдийн хоолонд шилжүүлье

УИХ дээр хэлэлцэж байгаа 2024 оны төсөвтэй зэрэгцээд босч ирсэн нэг асуудал бол сургуулийн Үдийн хоол. Анх “Үдийн цай” нэрээр гарч ирээд өдрийн 600 төгрөгрөөр (аяга сүү, хайрсан боовны үнэ) гарч ирсэн энэ хөтөлбөрийг сүүлд 900 төгрөг болгож, “Үдийн хоол” гэж нэрлэсэн. 2021 онд 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн ч энэ төсвөөр бага ангийн хүүхдүүдэд очиж байгаа хоолны цэсийг бид харж байна. Засгийн газраас гаргасан тайланд "Бага ангийн сурагч хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал-ыг сургуулийн үдийн хоолноос авдаг" гэжээ. Яг үнэн үү?

Харин цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны төсөв 2450 төгрөг байдаг юм байна. Цэцэрлэгт өдрийн гурав хооллодог гэж үзвэл үүнээсээ долоо дордож таарна.

Төсвийн хэлэлцүүлэгтэй зэрэгцээд сургуулийн “Үдийн хоол”, цэцэрлэгийн хоолны төсвийг нэмэгдүүлэх тухай яриа эцэг эхчүүдээс гарч ирсэн боловч Боловсролын сайд “Төсвийн боломж байхгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд хамжих ёстой” гэсэн нь иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэл дагуулж байна. Эсэргүүцэх болсон үндэслэл нь ердөө “Та нар тэрбумаар нь хулгайлж байж хүүхдийн хоолноос мөнгө харамлалаа”... Цаад утгаараа бол “Та нар хулгайлж байхад бид яагаад болдоггүй юм”, “Хулгайлсан мөнгөнөөсөө хуваалцсангүй” л гэсэн санаа. 

Мөн энэ жил баталсан Боловсролын ерөнхий хуулиар хувийн сургуулийн хүүхдүүдийг Үдийн хоолноос хассан нь зардлыг тусгаагүй. Үүнээс болоод бас л "Үндсэн хууль зөрчлөө, ялгаварлалаа" гэдэг эсэргүүцлийг сургууль болон эцэг эхчүүдээс гаргаад байгаа. Тэртэй тэргүй эцэг, эхчүүдээс төлбөр аваад ашгийн төлөө ажиллаж байгаа хувийн сургуулиуд яагаад үдийн хоолны зардлыг төсвөөс нэхэх ёстой гэж. Тэр байтугай хувьсах зардал ч нэхэх эрхгүй шүү дээ.

Ер нь бол хүүхдээ 18 нас хүртэл тэжээж тэтгэх эцэг, эхийн үүрэг. Тэрнийх нь төлөө төрөөс “Хүүхдийн мөнгө” хүртэл өгч байгаа. Ковидын жилд тухайн үеийн эрх баригчид “Иргэдийн орлого буурсан учраас өрхийг дэмжих” нэрээр хүүхдийн 20 мянгыг 100 мянга болгосон. Гэтэл иргэд маань хүүхдэд нь өгсөн энэ мөнгөнөөс хүүхдийнхээ хоолонд мөнгө зарцуулахгүй гэвэй. Дансанд нь хийдэг, яадаг ийдэг гэнэ үү. Зарим нь бүр тэр мөнгөөр гэр бүлээ тэжээдэг. Хүүхдийнх нь сурах бичгийг хүртэл үнэгүй хэвлүүлж өгөөд байхаар "хооллохыг ч гэсэн чи хариуц" гэх нь аргагүй ч юм уу?

Тэгж яривал социализмын үед ч хүүхдүүд сурах бичгээ өөрсдөө худалдаж авдаг байсан. Сургуулийн үдийн хоол гэж бүр байгаагүй. Сургуулийн гуанзанд хүүхдүүд өөрийнхөө мөнгөөр хоол иддэг, хэдий цалин багатай, царай муутай ч гэлээ тэр үеийн эцэг эхчүүд хүүхдийнхээ халаасанд нэг, хоёр төгрөг хийгээд явуулдаг л байсан. 

Тийм болохоор нэг нь "төсөвт мөнгө байхгүй" гээд, нөгөө нь "хүүхдийн хоолны чанар муу" гээд хэрэлдэж байхаар ерөөсөө хүүхдийн 100 мянгыг нь сургуулийн Үдийн хоол хөтөлбөрт шилжүүлье. Тэгвэл өдрийн 5000 төгрөгөөр танай хүүхэд арай ч ийм “нохойн хоол” идэхгүй л байх. Төрийнхөн ч гэсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг байлгадаг юм бол байлгасан шиг байлгаад, байлгаж чадахгүй бол нэгмөсөн хаах хэрэгтэй. Тэгээд оронд нь цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны зардлыг шаардлагатай хэмжээнд нь суулгаад явна биз.

Ядаж үйлчилгээ үзүүлж, бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллага нь жижигхэн ч болтугай ашиг хийдэг, цаана нь хүүхэд чанартай, эрүүл хоол идэх боломжтой тийм төсөв бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж шударга нийгэм болно, хулгай зэлгий багасна. Хоёрын хооронд ийм нэр хуурсан, нүд хуурсан ажлаа л больчих хэрэгтэй. 

Б.ЗАЯА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 42 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 42 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 17 цаг 11 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 39 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 47 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 56 мин 1968 оны Чехословакийн хавар 18 цаг 24 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 38 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 20 цаг 12 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 20 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 42 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 32 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top