Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д 2023 оны нэгдүгээр сард өргөн барьж, УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг өнгөрсөн зургаадугаар сард баталсан билээ.
Шинэчилсэн нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.6-д “Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ” гэж заасан байгаа.
Тодруулбал, нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх заалтыг уг хуульд тусгасан бөгөөд энэ нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.