x

"Шинэ Хархорум" хотын суурьшлын бүсийн газар нутгийн 50 хувийг ногоон байгууламж байхаар төлөвлөжээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан "Шинэ Хархорум" хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо өчигдөр хуралдаж, “Шинэ Хархорум” хот байгуулах газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажлын хүрээнд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн дотор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ирүүлэхийг тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидад даалгасан байна. 

Мөн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах дүгнэлт, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нарт даалгасан бөгөөд хотын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, барилга байгууламжийн зураг төсөлд гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналт хийх ажлыг “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаагаар гүйцэтгүүлэх, арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж нарт даалгасан юм. 

Тэгвэл өнөөдөр "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын төсөл, макет танилцуулах уулзалт боллоо. 


Энэ үеэр "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан Захиргааны дарга Н.Нацагдоржоос дараах асуултад хариулт авлаа. 

-"Шинэ Хархорум" хотыг хаана байгуулах вэ?

-Хархорум хотыг сэргээн байгуулах газар нь Улаанбаатар хотоос 360 км зайтай Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэр Орхоны хөндийд байрлана. Орхоны хөндий бол эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол Улсын Хархорум хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. 

Монгол Улсын түүхийн өлгий Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар зарлиг гарсан. Уг зарлиг нь түүх археологийн биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, улмаар аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлж боломжийг бүрдүүлэх төдийгүй Улаанбаатар хотын өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нэн тустай юм.

-Хот байгуулахаар төлөвлөсөн газар говь, хангай хосолсон сайхан нутаг байна. Энэ бүтээн байгуулалтыг нутгийн иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Тийм ээ. Тэнд нийт таван хотын туурь байгаа. Төвхөн хийд, Улаан цутгалан, Өгий нуур, Хүннүгийн үеийн Луут хотын олдвор зэрэг гол горхитой, байгалийн үзэмжтэй, говь, хангай хосолсон нутаг. Хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн, сулаачдын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж байна. Нутгийн иргэдийн 100 гаруй мянган гарын үсэг цугларч, хот байгуулахыг дэмжиж байна. Хархорин бол хүндэтгэлийн үг юм. Манайхан гадны хүмүүс ирээд хот төлөвлөлтийг хийх юм шиг санадаг. Хаана ч тийм зүйл байдаггүй. Жишээ нь, би Дорнодод очоод Чойбалсан хотыг төлөвлөж чадахгүй. Би тэнд дор хаяж 5-10 жил амьдарч байж уур амьсгал, ёс заншлыг нь мэдэж байж төлөвлөнө. Тэгэхээр асар их хугацаа хэрэгтэй. 

Одоогоор Орхоны хөндийд хийгдсэн түүх, археологи, ус, хөрс, ургамлын судалгаа, газар олголт зэрэг суурь судалгааны материалуудыг нэгтгэж, 10 ангиллын 105201 мэдээлэлтэй хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн санг бий болгоод байна. 

-"Шинэ Хархорум" хотыг байгуулахдаа инженерийн дэд бүтцийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Нийслэл хотыг нүүлгэн шилжүүлэх асуудлууд нь ихэвчлэн тухайн улсын улс төр, эдийн засаг, газар зүйн онцлогтой шууд хамааралтай. Дэлхий дээр 52 улс нийслэлээ шилжүүлсэн байдаг. Улаанбаатар хотын хувьд тулгамдсан асуудлууд маш их учраас шилжүүлэх шаардлагатай гэж үзнэ. 

-"Шинэ Хархорум" хотын төлөвлөлт анхаарал татаж байна л даа. Тухайлбал, ногоон байгууламж хэдэн хувийг эзлэх бол? 

-Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа эртний түүхэн хотуудын туурийг сэргээн засварлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын суурьшлын бүсийн газар нутгийн 50 хувь нь ногоон байгууламж байлгахыг зорьж байна. Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах, байгаль орчинд ээлтэй, хүн амьдрахад таатай, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээг дэмжсэн, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой хот байгуулахаар төлөвлөлтийн концепцыг боловсруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2 цаг 3 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2 цаг 3 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 3 цаг 33 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 цаг 1 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 4 цаг 8 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 18 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 45 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 59 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 6 цаг 33 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 42 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 7 цаг 3 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 53 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 8 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 42 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top