x

Дээшээ тэнгэр хол, доор газар хатуу цагт дэргэд АН байх нь

АН-ын даргаар сонгогдсоноос хойш багагүй хугацаанд “хөшигний ард” тоглож байсан намын дарга Л.Гантөмөр өчигдөр бараг анх удаа олон нийтийн өмнө гарав. Төрийн ордонд хийсэн түүний мэдэгдэл мэдээллийн сайтуудын хамгийн эрэлттэй сэдэв байлаа.

Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан сөрөг намын дарга олон нийтийн өмнө гарч ирсэн шалтгаан нь Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа 2024 оны улсын нэгдсэн төсвийн тухай хууль. 

2024 оны төсвийн төсөл нь 2023 оны төсвөөс даруй долоон их наядаар нэмэгдэж, 27,4 их наяд болсон. 2015 онтой (7,1 их наяд) харьцуулахад бараг дөрөв дахин нэмэгдсэн дүнтэй. Гэтэл манай үйлдвэрлэж байгаа баялаг буюу ДНБ-д ийм хэмжээний өсөлт гараагүй, өсөлт гарах нь байтугай царцаад арав гаруй жил болж байгаа. (2020 онд 16 тэрбум доллар байсан ДНБ 2022 онд 18 тэрбум доллар болж өссөн гэхээр ойролцоогоор 1 хувийн л өсөлттэй) Төсвийн энэ хэт тэлэлтийг бий болгож байгаа эх үүсвэр нь ердөө гаднаас авч байгаа зээл буюу өр, мөн цаасан мөнгө ихээр хэвлэж байгаатай холбоотой гэдгийг эдийн засагчид, судлаачид хэлж байгаа.

2016 онд МАН засаг аваад “АН-ын үед Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэж мэдэгдэж байсан. Одоо энэ тоо 35 сая төгрөгт хүрчихээд байгаа. Өнгөрсөн 7 жилийн хүн амын өсөлтөө тооцоод үзвэл илүү ч гарна.

Тиймээс Төрийн ордонд хийсэн мэдээлэлдээ АН-ын намын дарга хамгийн түрүүнд өрийн асуудлыг хөндөв. Өр хуримтлагдаж байгаа ганц шалтгаан нь төсвийн энэ хэт тэлэлт, үрэлгэн байдалтай холбоотой гэв. Тухайлбал, ирэх оны төсөвт төрийн буюу төсөвт байгууллагуудын урсгал зардалд 3,6 их наяд төгрөг тавьсан байна. Энэ бол 200 айл өрхийг бага квадраттай хоёр өрөө ороо сууцаар хангачих хэмжээний, Улаанбаатарыг утаанаас нь салгаж чадахаар мөнгө гэдгийг АН-ын дарга хэлсэн. Төсвийн энэ хэт тэлэлт эдийн засагт инфляци үүсгэж, энэ эргээд ажилгүйдэл, ядуурал руу түлхэж байна. Төсвөөр дамжуулан хийгдэж байгаа төрийн худалдан авалт нь авилгын гол үндэс, уг сурвалж болж байна. Юу ч үгүй хоосон нөхөр УИХ-ын гишүүн болонгуутаа шууд тэрбумтан болдог жишиг тогтлоо. Өмнө нь "Төрд олигархиуд шургаллаа" гэдэг байсан бол өнөөдөр төр нь өөрөө олигархи болчихлоо гэв.

Жишээ нь, өмнөх парламентын үед гарсан ЖДҮ хулгайг иргэд хараахан мартаагүй байх. Мартсан нэгэнд нь сануулах ёстой байх. ЖДҮХС-д 70 тэрбумыг төсөвлөөд 50 тэрбумыг нь УИХ-ын гишүүд өөрсдөө хуваагаад авчихсан. Гишүүн болгонд 950 саяар тэгшитгэж хуваасан, зарим нь бүр 2-3 удаа давтаад авчихсан. Одоо ч зарим гишүүнээ хийгээд, зарим нь Ерөнхийлөгч болоод эсэн мэнд, эрүүл саруул явж л байна. Ганцхан сан дээр гарсан хэрэг шүү дээ. Цаана нь төрийн нэртэй, Засгийн газраас баталгаа гаргадаг өчнөөн сан бий, байсан. Араас нь Хөгжлийн банк, Нүүрсний хулгай...

Гэх мэтчилэн төсвийн хэт тэлэлтийг бууруулах, төсвийг агшаах замаар эдийн засгаа тэтгэх, эрүүлжүүлэх нь АН-ын гол бодлого байна. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчдэд эрх чөлөөг нь олгоно гэдгээ АН-ын дарга өчигдөр мэдэгдлээ. Тухайлбал, НӨАТ-ыг 5 хувь болгоно, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна гэж байна. Иргэд, ААН дээр ирж байгаа татварын дарамтыг бууруулах замаар чөлөөт эдийн засгийг дэмжиж, төсвийн зардлыг бууруулах нь ирэх жилүүдэд АН-ын гол бодлого байх юм байна. Төсвөө хямгадаж, мөнгөний бодлогоо зөв болгоно. 13 хувийн бодлогын хүү гэдэг бол үндсэндээ монголчууд бизнес хийхийг, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглосон хэрэг. Үүний тулд “Өрийн дарамтгүй Монгол” сэдвээр улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийнхээ үгийг сонсож байгаа. Гурван үе шаттай энэ хэлэлцүүлэг өндөрлөөгүй байна. Эндээс АН-ын цөм бодлого гарна аа гэдгийг сөрөг хүчний тэргүүн хэллээ.

Сая оруулсан төсөв дээр жишээ нь 162 тэрбум төгрөгөөр 150 суманд Соёлын төв барихаар тусгасан байгаа. Монгол Улс чинь 330-хан сумтай шүү дээ. Гэтэл жилийн жилд сумдын соёлын төвүүдэд энэ хэмжээний мөнгө тусгадаг. Яасан ч баригдаж дуусдаггүй соёлын төвүүд байдаг юм. Төсөвт суулгаж байгаа мөнгөөр тооцвол бараг 1000, 2000 соёлын төв барихаар боллоо. Яагаад энэ мөнгөөр үйлдвэрлэлээ дэмжиж, нийтийн тээврээ хөгжүүлж, утаанаасаа салж болдоггүй юм бэ? гээд иргэд шүүмжлээд л байдаг, эсэргүүцээд, бухимдаад л байдаг. Хэн ч сонсдоггүй, хэний ч чихэнд хүрдэггүй. Тэгсэн хэрнээ “НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгочихвол төсвийн орлого бүрдэхээ больчихно” гээд Сангийн сайд нь иргэдээ загнаад байдаг.

Тэгвэл иргэдийн яриад байгаа энэ шүүмжлэл ирэх жилүүдэд АН-ын бодлого болж явна аа гэдгийг АН-ын дарга хэллээ. Төсвийн үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалтыг танана. Хөрөнгө оруулалтыг хүнд нь чиглүүлнэ. Аравхан машин явдаг газар автозам тавихгүй ээ, 100 хүн цугладаг газар 500 хүний соёлын төв барихгүй ээ, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж, элсэнд асгаж байгаатай тэмцэнэ. Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй ээ. Сонгууль угтаад эрх баригч нам 1,2 их наяд төгрөг тараана аа. Энэ мөнгө чинь наад төсөв дотор чинь явж байгаа шүү, ажилгүйдэл, ядуурал руу түлхэж байгаа зүйл шүү гэдгийг иргэдэд хэллээ.

Удаах нь АН-ын дотоодтой холбоотой асуудал, олон нийтийн хамгийн их анхаарал тавьдаг сэдэв. АН хагарах нь уу, бутрах нь уу, эвлэх нь үү, нэгдэх нь үү? гэж үргэлж бие биенээсээ асуудаг. АН хагарч бутрах нь хэнд ашигтай гэж тэгэх вэ дээ. Гол нь МАН гэдэг хэмжээгүй эрхт засаг бий болчихоод иргэдээ сонсохоо больсон, мэргэжилтнүүдээ, мэдлэгтнүүдээ ашиглахаа больсон, дандаа улс төрийн тавиулууд шийдвэр гаргалтан дээр сууж байгаа. Үүнээс болоод гаргасан шийдвэр болгон нь улс орноо хорлож, иргэдээ хохироож байгаа. Дээшээ тэнгэр хол, доор газар хатуу болсон цаг. Ийм л үед иргэд хамгийн түрүүнд улс төрийн тулхтай сөрөг хүчин, түүний дэмжлэгийг үгүйлдэг.

Хамгийн сүүлийн “ногоон автобусны” хэргийг саная л даа. Хуучин автобус худалдаж авлаа гээд хотын даргыг эрхэлсэн сайдтай нь ажлаас нь чөлөөлсөн. Орных нь хүмүүсийг томилсон. Гэтэл нөгөө хэрэг нь илрэх байтугай эзэнгүй болоод дуусч байгаа. Ямар аргаа барсан иргэд D-Parliament дээр “Ногоон автобусны хэргийг шалгаж, хариуцлага тооцооч ээ. Нээлттэй сонсгол явуулж өгөөч ээ” гээд санал цуглуулаад сууж байх вэ дээ. Зүгээр хууль хяналтын байгууллага нь ажлаа хийчихэж болдоггүй юм уу? Парламент нь ажлаа хийгээд, сонсгол энэ тэрээ явуулаад, иргэдээ мэдээллээр хангаж болдоггүй юм уу?

Энэ мэтчилэн эрх баригчдын чихгүй, дүлий, сохор байдалтай тэмцэхийн тулд АН ялалт байгуулах ёстой. Ялалт байгуулахын тулд нэгдмэл байх ёстой. АН-ыг хагалах, бутаргах гэсэн аливаа үйлдлийг бүхий л аргаар зогсооно. Зогсоохын төлөө явна. МоАХ-г хэнд ч өгөхгүй ээ, МоАХ бол АН-ын нэг хэсэг байх болно. МоАХ төдийгүй АН-ын анхдагчид, жирийн гишүүд АН-ын төвд байх болно оо. АН-ыг нэгтгэх нь АН-ын даргын журамт үүрэг юмаа гэдгийг АН-ын дарга анх удаа олон нийтийн өмнө хэллээ. АН шинэчлэгдэж, залуужиж байгаа, АН залуусаа дэмжиж сонгуульд орно гэдгээ ч хэллээ. Амалсан амлалт биелэх болтугай. Эхэлсэн ажил нь дүүрэх, бүтэх болтугай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 2 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 2 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 16 цаг 31 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 16 цаг 59 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 7 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 16 мин 1968 оны Чехословакийн хавар 17 цаг 44 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 17 цаг 58 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 19 цаг 32 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 19 цаг 41 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 2 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 20 цаг 52 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 2 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 21 цаг 41 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top