x

Т.Батцогт: Хотын асуудлуудын шийдэл бол "хориг" биш

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод өрнөж байгаа асуудлуудаар таны байр суурь ямар байгаа вэ? Тэр дундаа хотын даргын томилгоо, маш богино хугацаанд гаргаж байгаа шийдвэрүүд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Маш ноцтой асуудлууд Улаанбаатар хотод өрнөж байна. Үнэндээ бол Улаанбаатар хот засаглалын хямралд орлоо гэж хувьдаа үзэж байна. Асуудлыг ул суурьтайгаар авч үзвэл МАНам Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар баталгаажсан Үндсэн хуулийн 3 дугаар зүйл “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, иргэд энэхүү эрхээ төрийн анхан, дунд шатанд хэрэгжүүлэх эрхийг олгосон Үндсэн хуулийн 59-р зүйл тэр дундаа 59-ийн 2 дахь заалтаар баталгаажсан нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө  удирдах байгууллагын чадамжийг баллуурдсан ажиллагаанууд явагдаж байна. Энэ бол маш харамсалтай явдал юм.

-Тэгэхээр та хотын даргын томилгоо үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Одоогийн байдлаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлэх процесстой. Гэтэл одоо бол МАН –ийн улс төрийн зөвлөл гэх субъект дээр хэлэлцэгдэж, шийдвэр гарсны дараагаар НИТХ дахь МАН-аар дамжин НИТХ-д танилцуулагдан орж ирж байгаа нь та бидэнд ил тод явагдсан процесс. Энэ бол өнөөгийн эрх баригч нам Монгол Улсын хууль, тогтоомжийг хэлбэр төдий хэрэгжүүлж, цаашлаад Улаанбаатар хотын нэг сая сонгогчдын төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан болон шууд оролцох эрхийг боомилж, үгүйсгэж гэж байгаа бодит үйлдэл юм.

-Иргэдийн эрх гэхээр өчигдөрхөн шинэхэн хотын дарга Улаанбаатар хотын нягтаршил, түгжрэлийг бууруулах үүднээс газар олголтын асуудлыг хязгаарлах, зогсоох, анхан шатны төрийн байгууллагууд дээр газар олгохгүй байх хуулийн  төсөл өргөн барих талаараа олон нийтэд танилцуулсан. Энэ шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, хотын шийдэл бол хориг, хязгаарлалт бол биш. Аливаа хориглолт, хязгаарлалт хийх шийдвэрүүд цаад утгаараа иргэдийн эрхийг зөрчиж байдаг. Яг үүний нэг илрэл бол өчигдөрхөн хотын дарга Улаанбаатар хотын төдийгүй, Монгол Улсын иргэд үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших эрхэд халдаж хязгаарлалт хийлээ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод олон асуудлууд байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүх асуудалд ул суурьтай судалгаатай, ОУ-ын туршлага, мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан оновчтой шийдэл дэвшүүлэн шийдэл гаргаж ажиллах ёстой. Гэтэл хотын шинэ дарга нэг өглөө л сэрэнгүүтээ хориг, хязгаарлалт тавина, хууль батлуулна зэрэг асуудалд хандаж байгаа нь тухайн хүний чадваргүйг илэрхийлж байна гэж харж байна.

-Газар олголттой холбоотой асуудлаар хууль өргөн барих асуудлаараа НИТХ-д танилцуулсан уу? Хуулийн дагуу бол эхний байдлаар Засаг даргыг дэмжсэн НИТХ-д танилцуулагдах ёстой байгаа.

-НИТХ-д танилцуулсан, НИТХ-ыг хуралдуулсан процесс бол болоогүй. Мөн л адил одоогоор хэрэгжиж байгаа Монгол Улсын хууль, тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг нь тухайн шатны ИТХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хотын даргын сүүлийн өдрүүдэд гаргаж байгаа шийдвэр, мэдэгдлүүд шууд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдтай яриад шийдсэн байдалтай харагдаж, явж байна. Энэ мэтчилэн иргэдийн анхан, дунд шатанд төлөөллөөрөө дамжуулан засгийн эрх барих эрх рүү халдсан эрх баригч МАН-ын бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцэн хатуу байр сууриа илэрхийлэн ажиллах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 49 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 49 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 3 цаг 18 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 46 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 54 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 3 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 31 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 45 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 6 цаг 19 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 28 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 49 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 39 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 49 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 28 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top