x

2024 онд нийслэлд 251 төсөлд 714.3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт төсөвлөжээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томиллоо.

Хуульд зааснаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог цөөнхийн бүлгийн гишүүн удирдахаар заасан байдаг аж. Иймээс Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тус хяналтын дэд хорооны даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулах саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн юм байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн дэмжсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.  УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх болсонтой холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ.

Тэрбээр “2023 онд олон жил бугшсан далд эдийн засгийг ил болгох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлснээр Монгол Улсын ДНБ 62.4 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам долларт хүрсэн. Улсын төсвийн орлого анх удаа 1.8 их наядаар давж түүнийг бид хамтдаа  төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд зарцуулсан. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наядыг давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1 тэрбум ам.долларыг өрийг бүрэн төлж барагдуулсан.

Улсын төсөв энэ жил оны эцэст анх удаа 1.8 орчим их наядаар давж, төлбөрийн тэнцэл анх удаа 530 орчим сая ам.доллараар давлаа.

Энэ амжилтад үндэслэж, ирэх оны төсвийн хуулийг хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдлаа. Ирэх онд эдийн засаг 7 хувиар өсч, ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна гэж төсөөллөө.  

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн, таван тойрог багц дэд бүтцийн төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн гол онцлог.

Энэ хүрээнд аймгийн төвүүдийг аймагтай нь, мөн аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох 1300 км авто замын ажлыг эхлүүлнэ, Орон нутагт орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын цалингийн урамшууллын систем зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин улсын төсөв тэлсэн байгааг онцолж, авто амын түгжрэлийг бууруулахад хэдэн төгрөг зарцуулахаар тусгасан, мөн Яармагт дахин төлөвлөлттэй шинэ хорооллыг эрчим хүчтэй холбоход мөнгө суулгасан эсэхийг асуулаа. Аулын хэсгийг танилцуулснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27 хувь нь нийслэлд суусан. Улаанбаатар хотод 251 төсөлд 714.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 79 төсөл шинээр хэрэгжинэ гэв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Улаанбаатар хотод дулаан, цахилгаан эх үүсвэр дутагдалтай байгааг онцолж, техникийн нөхцөлд зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлдэг, барилгаа барьж дуусаад, ашиглалтад оруулсны дараа техникийн нөхцөл хүсдэг үзэгдэл газарч авч байгаа, энэ тохиолдолд  зөвшөөрөл олгодоггүй. Дулаан, цахилгаан хангамжийг эрсдэлтэй байдалд оруулдаг тул олгохгүй гэв.

Мөн санал хүргүүлсэн томоохон ажлууд төсвийн хүрэлцээ муу гэсэн шалтгаанаар Сангийн яам дэмжихгүй байгаа, ДЦС IV-т нэг зуухны үүсвэрийг нэмэх,  ДЦС III-ийг дунд даралтын хэсгийг өргөтгөх гэх мэт нэн шаардлагатай ажилд төсөв суулгаагүй. Эдгээр нь нэлээн хөрөнгө оруулалт шаардсан ажил ч хэрэв хангагдахгүй бол станцуудын хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэл бийг санууллаа. .

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 6 цаг 46 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 6 цаг 46 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 15 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 8 цаг 43 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 51 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 0 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 28 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 9 цаг 42 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 16 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 25 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 11 цаг 46 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 12 цаг 36 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 12 цаг 46 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 25 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top