x

Энэ онд 542,123 жуулчин зочилж, 700 сая ам.долларын орлого оруулжээ

Монголд зочлох жилийн хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ зорилтын биелэлт ямар түвшинд байгаа талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Болормаа  дараах мэдээллийг өгсөн байна.

Н.Болормаа:

-"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монголд зочлох жилийн хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан байдаг. Цар тахлын дараа жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэндээс олох эдийн засгийн өгөөжийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Аравдугаар сарын 17-ны байдлаар Монголд 542,123 гадаадын жуулчин иржээ. Энэ нь цар тахлын өмнөх нөхцөл байдал руу дөхөж очсон үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл 2019 онд Монгол Улс хамгийн олон жуулчин буюу 577,000 жуулчин хүлээн авсан байдаг. Хэдийгээр 2023 онд нэг сая жуулчин хүлээж аваагүй ч цар тахлын дараа идэвхжүүлсэн хамгийн том салбар аялал жуулчлал болж, өмнөх амжилт руугаа дөхөж байна" гэсэн байна. 

Мөн манай улсад ирж буй жуулчдын ихэнх хувийг Орос, Хятад, Солонгос, Япон, Казахстаны иргэд эзэлдэг. 2023 онд ОХУ-ын жуулчид нэлээд өндөр хувьтай буюу эхний байранд орсон байна. 2023 онд ОХУ-аас 193,000 гаруй, Өмнөд Солонгос улсаас 127,000 гаруй жуулчин манай улсад иржээ. Үүний араас Хятад, Казахстан, Япон улсын жуулчид орсон байна.

2023 онд Монгол Улсад ирсэн жуулчид 700 орчим сая ам.долларын орлогыг манай улсад оруулжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 56 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 56 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 26 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 54 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 1 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 11 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 38 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 52 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 26 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 35 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 56 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 46 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 56 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 35 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top