x

SocialPay 3.0 хувилбарыг 2023 оны “Шилдэг төсөл”-өөр нэрлэлээ

Голомт банкнаас илүү хурдан, илүү УХААЛАГ, илүү дэвшилтэт төлбөр тооцооны цогц үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах боломжийг бүрдүүлэн дижитал хэтэвч SocialPay аппликэйшнийг дахин загварчилж 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Дахин загварчлагдсан SocialPay 3.0 хувилбарт төлбөр тооцооны үндсэн үйлчилгээнээс гадна NFC гүйлгээ хийх, виртуал зээлийн карт захиалах, QPay ашиглан төлбөр тооцоо хийх, дуу хоолойгоор мөнгө илгээх болон нэхэмжлэх, iwatch ашиглан шилжүүлэг хийх зэрэг технологийн ухаалаг шийдлүүдийг багтаасан олон шинэ функцуудыг нэмсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж, эерэг үнэлгээ аваад байгаа юм.

Харин “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас зохион байгуулсан “ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” олон улсын бага хурлаас SocialPay 3.0 хувилбарын төслийн удирдлагын туршлага, арга аргачлалыг үнэлэн 2023 оны “Шилдэг төсөл”-өөр онцолж, өргөмжиллөө.

Бага хурлыг зохион байгуулагчдын зүгээс Голомт банкны SocialPay 3.0 нь дэлхий даяар төсөлд суурилсан эдийн засагт шилжиж буй энэ үед хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологиор дамжуулан хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралын хэв маяг болон ажил хөдөлмөрийг хөнгөвчилж, илүү хүчирхэг ирээдүйг бүтээхэд дэмжлэг болохуйц үр дүнтэй төсөл болж чадсаныг сайшаан дурдсан юм.

Төслийн удирдлагын бага хурлын талаар: Төслийн удирдлагын бага хурлыг АНУ-д төвтэй Төслийн удирдлагын институт (PMI) байгууллагын Монгол дахь салбараас 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь олон улсын туршлагатай  төслийн мэргэшсэн удирдагч нар болон эрдэмтдийн төлөөллийг урин төсөлд сонирхолтой болон энэ салбарт ажилладаг залууст олон улсын туршлагаас суралцах, төслийн менежментийн стандартуудыг нэвтрүүлэх, амжилттай төслийн арга барилаас хуваалцах зорилготой. Энэ удаагийн бага хуралд нийт 600 гаруй хүн оролцож, хиймэл оюун ухаан ба төслийн удирдлага, өгөгдлийн шинжилгээ, ажайл шилжилт ба байгууллагын өөрчлөлт зэрэг сүүлийн үеийн чиг хандлага болсон сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүдийг сонсож, харилцан ярилцлаа.

Голомт банкны SocialPay аппликэйшний шинэчлэгдсэн хувилбар нь таны санхүүгийн харилцаа, амьдралын хэв маягийг хялбарчлан банк болон төлбөр тооцооны үйлчилгээг нэг дороос, илүү ойроос, хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлж, технологийн дэвшилтэт шийдлүүдийг танд хүргэнэ.

So smart SocialPay…

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 53 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 53 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 22 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 50 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 7 цаг 58 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 7 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 35 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 49 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 23 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 32 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 53 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 43 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 32 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top