x

ПЭДОФИЛ

Хүүхэд хүчиндээд алчихсан хэрэг нийгмийн донсголлоо. Шууд л өс хонзон уур хилингийн давалгаа үүсч, хэрэгтнийг цаазлах, бүх насаар нь хорих, засаж хөнгөлөх, болбол цэнгэлдэх хүрээлэнд нийтийн өмнө буудан хороохыг шаардах болов. Дээр нь сонгуулийн тов ойртож байгааг ч хэлэх үү, зарим нэгний хувьд үүгээр тодрох гэсэн хандлага ч харагдаж байна. Юутай ч маш ойрын хугацаанд хүүхдийг бэлгийн донгоос хамгаалах хууль яаралтай боловсруулан хэлцэж хуульчлан батлахаар шийдэх шиг боллоо. 

Иймэрхүү тохиолдолд тун болгоомжтой, судалгаатай хандахгүй бол зүгээр л уур хилэн, сэтгэлийн хөдлөл, улс төрийн хийрхэл, олонхийн хандлага зэргээр шуурахаар эцэстээ үр дүн нь их алдаатай, заримдаа нийгэмд онц хохиролтой тусдаг жишээ хүний түүхэнд олон тохиолдсон. Ганц жишээ хэлэхэд Дэлхийн II дайны дараа ЗХУ-д хүчингийн хэргийг онц ноцтой гэмт хэрэгт тооцох санаачлага гарч гэмт хэрэгтнийг цаазлан хороох хууль баталжээ. Үр дүн нь юу болов гэхээр хүчирхийлэгч золиосоо заавал алдаг, энэ нь хэрэг илрэхээс урьдчилан сэргийлж гэрчийг устгаж буй явдал аж. Хэдхэн жилийн дараа төр энэ хуулиасаа татгалзсан.

Анагаах ухаан болон эрхийн шинжлэх ухаанд пэдофил гэсэн ойлголт байдаг. Шууд орчуулгаар “хүүхдэд тачаах” гэсэн утгатай. Олон улсын нэршилээр пэдофил гэсэн ойлголт нь хүүхдийг бэлгийн дур хүслээр татах гэсэн ухагдахуун. Энэ нь бэлгийн дур хүслийн сэтгэцийн болон зан үйлийн эмгэг юм. 

Пэдофилуудын дийлэнх нь сексийн уран зөгнөлд автах, мастурбаци, хүүхдүүдтэй бэлгийн бус харилцаа тогтоох, интернетээр холбогдох контент үзэх зэргээр бэлгийн хэрэгцээгээ хангадаг. Пэдофил нь эрэгтэйчүүдэд илүү түгээмэл илэрдэг. 

Пэдофилийн эмчилгээ нь ихээхэн бэрхшээлтэй, ихэнхдээ бүтдэггүй. "Пэдофил" гэсэн нэр томъёо нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй шуудаар ижил утгатай биш юм: пэдофил өвчтэй бүх өвчтөнүүд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх хандлагатай байдаггүй бөгөөд үүний зэрэгцээ хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэн бүр пэдофил байдаггүй. 

Олон хүмүүс хүүхэд байхдаа бусад хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орж, норматив бэлгийн тоглоомын нэг хэсэг болж байсан. Зарим хүмүүс хамтрагчийнхаа бие махбодийн төлөвшөөгүй шинж чанар, бэлгийн таашаал хоёрын хооронд хүчтэй рефлексийн холбоог бий болгодог. Жишээлбэл, нэг судалгаагаар пэдофилуудын 70% нь өөрсдөө пэдофилийн хохирогч болж байсныг тогтоожээ. Өөр нэг судалгаагаар бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийн 38% нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Пэдофил нь төв мэдрэлийн тогтолцооны эмгэг юм. Тархины гэмтэл нь гипосексуал ба хэт секс, заримдаа парафилитай холбоотой байдаг. Рэй Бланчард нарын хийсэн судалгаагаар пэдофил хүмүүс 13 нас хүрэхээсээ өмнө тархины гэмтлийн улмаас пэдофил шинжтэй болсныг тогтоожээ. Энэхүү судалгаагаар тархины эрт гэмтэл нь пэдофил үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тайлбарлаж байна. Канадын эрдэмтдийн багийн хийсэн бусад судалгаагаар пэдофилууд нуруу нам, жин бага, туранхайвтар, IQ багатай ба мөн тэдний дунд солгой хүн олон болохыг тогтоожээ. Пэдофилуудын биеийн жин бага, IQ-ийн түвшин доогуур байгаа нь төрөхийн өмнөх болон төрсний дараах үеийн онтогенезийн үед янз бүрийн хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд өртсөнийг илтгэнэ. Хэвлийд байхдаа тэдний тархи янз бүрийн хор хөнөөлд өртсөн байх магадлалтай. Пэдофил нь генетик удамшил ч байж болно. Гэхдээ энэ нөхцөлд тархины эмгэг нь далд байдаг, өөрөөр хэлбэл нейрофизиологийн болон нейроанатомийн судалгааг ашиглан пэдофилын тархийг хоёрдмол утгагүй тодорхойлох боломжгүй юм.

Пэдофил бол сэтгэцийн эмгэг, насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг бэлгийн гэмт хэрэг юм. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх үзэгдэл маш түгээмэл байдаг. Тиймээс 2009 онд хэвлэгдсэн мета-шинжилгээгээр 18-аас доош насны эрэгтэйн 7.9%, эмэгтэйн 19.7% нь насанд хүрэгчдийн бэлгийн хүчирхийлэлд өртдөг болохыг тогтоожээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 68 хувь нь гэр бүлийнхээ хүрээнд ийм хүчирхийллийн золиос болдог аж. Тиймээс хүчирхийлэгчид ихэвчлэн тухайн айлын болон ах эгч, дүүсийнх нь найзууд байдаг.

Бэлгийн хүчирхийллийн хохирогчдын багагүй хувийг охид (70-85%) эзэлж байна. Хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал арай бага байдаг ч 15-30%. Социопатын хувьд хүүхдийн хүчирхийлэл нь бэлгийн дур хүслээс үүдэлтэй биш харин тэдний садист хандлагын илрэл юм. Хүүхэд хүчиндсэн тохиолдлын 90 хүртэлх хувийг дахин үйлдсэн регресс гэмт хэрэгтнүүд байдаг байна. 

Насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг бэлгийн шинж чанартай гэмт хэргийн шийтгэл улс орнуудад өөр өөр байдаг. ОХУ-ын эрүүгийн хууль тогтоомжийн дагуу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гол шийтгэл нь хохирогчийн наснаас хамаарч 8-20 жил хүртэл хугацаагаар хорих ял, хүндрүүлсэн тохиолдолд бүх насаар нь хорих ялтай. Мөн эрх чөлөөг нь хязгаарлах, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 20 жил хүртэл хугацаагаар хасах ялыг нэмэлт болгон ашигладаг. Авсан арга хэмжээнүүдийг үл хамааран 2015 он гэхэд ОХУ-д хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо, түүний дотор гэр бүлийн гишүүдийн үйлдлүүд улам нэмэгдсээр байна. Жишээ нь 2014 оны эхний хагас жилийн байдлаар 3000 гаруй хүүхэд хамаатан садныхаа бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогчоор тогтоогдсон гэсэн статистик байна.

ХБНГУ-д хүүхдийн эсрэг бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Германы Эрүүгийн хуулийн § 176-д ангилж, зургаан сараас 10 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг. Онц хүнд тохиолдолд хорих ялын хугацааг нэмэгдүүлж болно. Швейцарь бол улс төрийн тогтолцоо нь холбооны янз бүрийн хууль (шууд ардчилал гэгддэг) батлах явцад бүх нийтийн санал асуулга явуулахыг өргөнөөр зөвшөөрдөг дэлхийн цөөхөн орны нэг юм. Ийнхүү 2008 онд хүүхдийн эсрэг бэлгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгох санал хураалтаар иргэдийн 51,9% дэмжсэн бол 48,1% нь эсэргүүцжээ. Хуулийн төслийг эсэргүүцэгчид, тэр дундаа хэд хэдэн улс төрийн намууд ийм арга хэмжээ нь үр дүнгүй гэж мэдэгдэв. 

Итали улсад 2012 онд Хүүхдийг бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийллээс хамгаалах тухай Европын Зөвлөлийн конвенцийг соёрхон баталсны дараа хууль тогтоомжийг өөрчилж, ялангуяа хүүхдийн садар самуун, хүүхдийн биеэ үнэлэлт, нөлөө бүхий хүмүүсийн бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн хууль тогтоомжийг өөрчилж, бэхжүүлсэн. Итали улсад бэлгийн шинж чанартай 4755 гэмт хэрэг бүртгэгдсэний 311 нь 14 хүртэлх насны хүүхдийн эсрэг, 469 нь насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн шинжтэй гэмт хэрэг үйлдэгдсэн байна. 

АНУ пэдофил болон хүүхдийн садар самуунтай тэмцэх олон түвшний тогтолцоог бий болгосон. Тусгай ялын хэмжээ нь тухайн мужийн хуулийн тогтолцоо, гэмт хэргийн шинж чанар, хохирогчийн нас болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан янз бүр байдаг бөгөөд ихэвчлэн хэдэн арван жилээс эхлээд бүх насаар нь хорих ял хүртэл байдаг. 2011 онд АНУ-д 18-аас доош насны 61,472 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Интернэт пэдофил гэдэг нь интернет дэх хүүхдүүдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой бүхэл бүтэн үзэгдэл юм. Олон орны хууль тогтоомжид хүүхдийн садар самууныг бүтээсэн, тараасан, бүр хадгалсан, үзсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. АНУ, Канад, Их Британид хүүхдийн эсрэг бэлгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хууль сахиулах тогтолцоо бий болсон.

Хүүхдийн садар самуунтай тэмцэх чиглэлээр тэргүүлэгч гэгддэг Их Британид өндөр технологийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газар, Үндэсний гэмт хэргийн тагнуулын алба, Интерпол, Гарда зэрэг байгууллагууд энэ чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэ мэтчилэн нарийн судалгаагүйгээр сэтгэлийн хөөрөлд автан яллах нь эцэст нь нийгэмд илүү хохирол учруулна. Пэдофилийн ихэнх тохиолдол гэр бүлийн хүрээнд гардаг юм бол эцгийг нь буудан алаад, эхийг нь 25 жилээр хорисноор шийддэг юм бол эцэст нь хүүхдээ алдаг бүр ч аймаар байдал руу шилжвэл яах вэ? ЗХУ-ын үед пэдофилийг нийгмийн капиталис байгууламжаас болдог, нийгэм ядуурах хэмжээгээр ёс суртахуун унаж хүүхэд хүчирхийлэх, хүүхэд алах явдал улам их болдог гэсэн хуулийн гаргалгаатай байсан. Гэтэл үнэндээ пидофил нь нийгмийн байгууламжаас үл хамаарч тийм хүмүүс төрдөг аж. Ийм ч учраас 50 гаруй хүүхэд алж дэлхийн рекорд тогтоосон Чикатило коммунист ЗХУ-д төрсөн. Түүнийг сэжиглэн баривчилсан боловч намын гишүүн учир ийм аймаар юм хийх учиргүй хэмээн суллаж байжээ. Хожим Чикатилогийн рекордыг эвдэх гэж 30 гаруй хүүхэд алсан өрсөлдөгч ч тодорч байсан. 

Ер нь мэдээж аллага, терроизм,галдан шатаалт, онц ноцтой дээрэм, шантааж, давтагдсан залилан зэрэг дахин давтагдах магадлалтай гэмт хэрэгтнүүдийг нийгмээс тусгаарлах зайлшгүй шаардлагатай. Гэтэл идэж уусан, авилга, хээл хахууль, бага сага халаасны хулгай, залилан гэхмэтийн гэмт хэрэгт юу юугүй шорон гяндан гэхээсээ өмнө хэрэгтэнтэй тохиролцон юуны өмнө нийгэмь болон хохирогч субьектэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд илүү анхаарлаа хандуулмаар.

Орчин үеийн хууль, эрх зүйн хандлагад өнөөгийн Монгол улс хуулийн орчноо тохируулмаар. Хууль бол зүгээр л ард нийтийн хилэнт уур бухимдлын илэрхийлэл биш. Тэр тусмаа улс төрийн оноо цуглуулах гэсэн популистууд, сэтгэцийн согогтой хэн нэгний цочмог шийдвэр байх ёсгүй. Хууль бол зөвхөн ялын бодлого төдий зүйл биш. Гэмт хэрэгтэнтэй тохиролцох практик нь өнөө үед ихэд хэрэглэгдэж буй аргачлал. Нүүрсчидийн хэрэг илэрмэгц тэдэнтэй хэзээ ч тохиролцоо хийж болохгүй, бушуухан шоронд хийж шонд дүүжил гэсэн нийгмийн уур амьсгал давамгайллаа. Гэтэл тэднээс учруулсан нийгмийн хохирол, алдагдсан баялаг, мөнгө төгрөг таг мартагдаж буй. Энгийн жишээхэлэхэд Хадгаламж банкны нягтлан улсын банкны мөнгөний 10 сая доллароор казино тоглоод алджээ. Энэ хэргийнхээ төлөө 3 жилийн ял эдлээд, гарсан хойнооо гадаад руу зулбасан гэх. Магадгүй тэрээр казинод алдсан гэх мөнгөнийхөө хагасыг хаа нэгтэй газар булчихсан байснаа эргүүлж ухаж аваад гадаадад тансаглаж суугаа ч юм бил үү?

Олон оронд ийм ухаалаг хууль үйлчилдэг. Гэмт хэрэгтэнд хуулиар оноогдсон хуулийн заалтын танилцуулдаг. Ингээд тохиролцох санал танилцуулдаг. Хэрэгтэн өөрийн завшсан мөнгөө эргүүлж төлбөл ийм ийм хөнгөлөлт үзүүлнэ. Хамсаатнаа илчилбэл дахиад иймхөнгөлөлт үзүүлнэ. Чухам эндээс гэрчийг хамгаалах хууль буй болжээ. Монголд үүнийг нь хэрэгжүүлэх хууль санаачлаад дөнгөж хэрэгжүүлж эхэлтэл мөнөөх л Нямдорж эргээд хүчингүй болгосон. Ер нь тэрээр арай гэж эвэндээ орж явсан Монголын хуулийн тогтолцоог самарсан нэгэн. Эрүүгийн хуулийг чангалаад л, иргэний хуулийг боймлоод л байвал улс оронд хэрэгтэй гэж боддог бололтой. Түүний самарсан хуулиас болж талх хулгайлсан хүн шууд 10 жилийн ял авч байв. Үе үеийн Засгийн газрууд түүний сэтгэцийг мэддэг ч сөрсөн хүчнээ даруулж байхын тулд таван удаа Хуулийн сайдаар томилжээ. Ингэж өвчтэй хүнээр хуулийн тогтолцоогоо баллуулав.

Б.Баабар 2023.10.15

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 46 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 46 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 16 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 44 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 51 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 22 цаг 1 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 28 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 42 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top