x

Банкны салбарынхан бүх нийтээр мод тарихыг уриалж байна

Монголын банкны холбоо түүний дэргэдэх байгууллагууд болох Тэрбум мод сан, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Монголын ногоон санхүүгийн корпораци, Банк санхүүгийн академи, Төрийн банк болоод дэмжигч Монголын хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Монум ХЗХ-ны төлөөллүүд Гачууртад байрлах International Garden of Mongolia хүрээлэнд хайлаас, шар хуайс төрлийн 230 гаруй ширхэг модны тарьц суулгалаа.

Арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд манлайлан ажилладаг. Банкууд хамтран Тогтвортой санхүүжилтийн холбоог байгуулах санаачилгыг 10 жилийн өмнө гаргаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, эрчим хүчинд хэмнэлттэй олон төсөл, хөтөлбөрүүдийг өнгөрсөн хугацаанд харилцагч байгууллагуудын хамт хэрэгжүүлсэн.

Нэг жилийн өмнө мөн л банкууд нэгдэн мод тарих хөдөлгөөнийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, ойн салбарт санхүүжилтийн эх үүсвэр, тогтолцоог бий болгох зорилгоор Тэрбум мод санг байгуулсан. Тус сангийн үйл ажиллагааны хүрээнд ойжуулалт, мод тарих ажилд олон нийтийн оролцоог хангах, бүх нийтийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах гэсэн гурван чиглэлд нийт 197 төслөөс 34 төслийг нээлттэй сонгон шалгаруулж, 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Цаашид банкны салбарын хэмжээнд 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилтын хүрээнд Тэрбум мод сан нь “Зөв газарт зөв мод зөв тарих” уриатайгаар дотоодын болон гаднын ойн салбарын мэргэжилтнүүдтэй түншлэн, хамтран ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Монгол Улсын хувьд, жилийн дундаж агаарын хэм сүүлийн 80 жилд цельсийн 2.2 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин илүү байгаа юм. Мөн нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон болохыг судлаач, мэргэжилтнүүд анхааруулах болсон.

Тиймээс ч тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа урагшилж, намрын мод тарих эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ мод тарихыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 56 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 56 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 26 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 54 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 1 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 11 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 38 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 52 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 26 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 35 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 56 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 46 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 56 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 35 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top