x

"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" хэмээсэн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын хоршил

Нийслэлийн шинэ дарга Х.Нямбаатар өчигдөр ажлаа хүлээж авчээ. Хотын даргын албан тушаалын төлөө УИХ-ын гишүүний бүрэн эрх, Сонгинын иргэдийн итгэж өгсөн мандатаас татгалзсан (сайдын суудлыг яах вэ, үеэл нь өгсөн юм байж) түүний хүсэлтийг өчигдрийн чуулган ёсоор болгов. Айхтар муухай жишиг тогтож байна даа. УИХ-ын гишүүний мандат гэдэг албан тушаал наймаалцдаг хэрэглүүр болчихлоо шүү. Өмнө нь Сумьяабазар нэг удаа мандатаа буцаасан. Тэр үед ядаж л нийслэлд намаа ялуулчихаад хот руу ирсэн л дээ. Харин Х.Нямбаатар гэдэг хүн өчигдөр “2024 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй. Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллахыг хүсч байна” гэж донгосчээ. Ирэх онд нийслэлд сонгууль явахгүй гэсэн үг үү? Энэ нөхөр өөрийгөө арай дөрвөн жилийн хугацаатай томилогдсон гэж эндүүрээгүй биз дээ.

Бүр 2020 оны сонгуулийн дараа, УИХ-ын гишүүн болчихоод байхдаа л "Нийслэлийн иргэд зөвшөөрвөл би хотын дарга болмоор байна" гээд шүлсээ үсэргээд явж байсан нөхөр шүү дээ. Тэр үед нь тавьчихсан бол хуулийн салбар өнөөдөр ийм болтлоо дампуураа ч үү. 

Хоёр дахь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэл. Тэр Х.Нямбаатарт хотын даргын тамгыг хүлээлгэж өгөхдөө “дунд шатны авилгыг цэгцлэх” үүрэг өгчээ. Үүгээр хотын даргыг НИТХ-ээс нэр дэвшүүлэх биш, Ерөнхий сайд шууд томилсон шалтгаанаа зөвтгөж байгаа юм шиг байна. Ингэхэд бид хотын даргатай болчихов уу, эсвэл хотын асуудал эрхэлсэн Хуулийн сайдтай болчихов уу? Нүүрсний сонсгол, ногоон автобусны хэргээ хааш нь чихэж орхиод ирэв?

Уг нь хотын дарга хотын иргэдэд үйлчлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах, нийтийн тээврийг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг арилгах, өвөлд нь хөлдөөчихөлгүй онд оруулах (уг нь ганцхан өвөл үлдээд байгаа) үүрэгтэй. Аль ч шатны авилгыг илрүүлэх, таслан зогсоох чинь хуулийн байгууллагын, хууль сахиулагчдын үүрэг. Атал Хууль зүйн сайд байхдаа нам доторх авилгаа цэгцэлж чадаагүй хүн одоо хотын дарга болчихоод "авилгатай тэмцэнэ" гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

Ийм л нэг тэмээ гэхээр ямаа ярьдаг, ямаа гэхээр тэмээ руу чирдэг буруу ишилсэн сүх шиг хоёр нөхөр нийслэлийг хуваан захирахаар боллоо. Тэгээд “Засгийн газар нийслэлд бүгдийг даатгаад орхисон нь асуудлыг ужигрууллаа. Энэ удаа Засгийн газар нийслэлийн асуудалд дэмжлэг үзүүлэх биш, шууд оролцож ажиллана” гэв.

Юу яасан нөгөө Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн бие даасан байдал. Төсвөө баталдаг, хяналтаа тавьдаг НИТХ-ын эрх мэдлийг бол зад авлаа, байхгүй болголоо. 

Атал манай “ард түмэн” нөгөө хоёрт чинь амжилт хүсээд, алгаа хорстол ташаад сүйд гэнэ ээ. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу л гэдэг. Ер нь тэгээд иймэрхүү үл бүтэх, хууль ёс, хэм хэмжээг үл сахих, уландаа гишгэх хонгио толгойтой нөхдийг оройдоо залчихаад, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг нь хараад толгой дохиод сууж байгаа бидний л буруу шүү дээ. Бид л өөрсдөө өөрсдийнхөө нүд рүү хуруугаа хийсэн болж таарлаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 34 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 34 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 3 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 32 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 39 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 21 цаг 48 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 16 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 30 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top